LIP SCRUB

Өчигдөр амалсан ёсоор уруулны үхжсэн арьсыг гуужуулагчийг гэрийн нөхцөлд яаж хийхийг зааж өгөе. Бидэнд юу хэрэгтэй вэ?: Өтгөн кокосны цэвэр тос 15мл Зөгийн бал 5мл Бор элсэн чихэр 5мл Хэмжигч халбага Хутгах халбага Жижиг шил Наадаг хаяг Холих савандаа кокосний тосоо хийж дээр нь зөгийн балаа нэмээрэй. Ер нь кокосны тос нь биеийн арчилгааны тосны найрлаганд ордог ба гайхалтай үнэртэй байдаг. Хэрэв тос чинь хэт хайлсан бол хөргө хэт хүйтэн бол бас зөгийн балтайгаа холигдохгүй шүү. Дараа нь бор элсэн чихрээ нэмж өгнө. Тэгээд сайтар зөөлөн хутга. Зуурмагаа шилэн савандаа хягт хийнэ. Энэ бол хамгийн гоё хэсэг нь. Дээр нь нэрийг нь бичиж хаяглана. Олон гоё нэр олдоно гэдэгт итгэлтэй байна. За баяр

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd