• Nunu

Зуны шүүгээнд залрах ёстой 5 сандаал

Жил бүр ирээд буцдаг трэнд хөөвөл эмэгтэйчүүд бидний шунал хэзээ ч гүйцэхгүй биз ээ. Тиймээс цаг зуурын хүслээ дарах гэж мөнгөө зарцуулхаасаа урьтаж хэзээ ч загвараас хоцордоггүй MUST HAVE загвараас шүүгээгээ бүрдүүлж эхлээрэй.

1. Нарийн оруулагатай сандаал. Энэ сандаалнаас эмэгтэй хүн бүрт ядаж 2 ширхэг байх ёстой гэж тушаамаар санагддаг юм. Нэг нь Тана буюу биеийн өнгөтэй, Нөгөө нь Хар, Алтлаг, Мөнгөлөг гурваас сонголтоо хийж болно. Биеийн өнгийн сандаал өдөр тутмын бүхий л даашинзтай төгс зохицдог бөгөөд өсгийний хувьд нарийн бүдүүн байх нь таны хувийн стиль болон биеийн жин харьцаанаас хамаарах юм.



2. Углааш. Заавал арьсан байх ёстой шүү. Сайн арьс он жил өнгөрөх тусам илэгдэж улам өнгө зүс ордог. Яг л 40 гарсан эрчүүд шиг. Энэ загвар олон төрөл байдаг ч хамгийн түрүүнд шүүгээндээ хийж тавих ёстой сандаал бол Hermes Оran юм. Тэгэхдээ өөр олон сайн хувилбарууд байдагийг битгий мартаарай. Уг загвар нь өөрөө их даруухан учир хашигарсан тод өнгөнүүд гоё шүү. Могой, Матар, Тэмээн хяруул гээд содон арьстай даруухан өнгө ч гоё.



3. Дараагийн сандаал бол Espadrille буюу олсон улт сандаал. Энэ сандаал бол бүсгүйчүүд бидэнд бас нэг өөр хэв маяг бүрдүүлж өгдөг. Үргэлж ултай, Wedge буюу үргэлж өсгийтэй загвар нь зуны даашинз, шорттой ямар сайхан цохицдог гээч. Ялангуяа шорт өмссөн үед төгөсгөлгүй урт хөлтэй харагдуулдаг. Урт Maxi dress доор ч өмсөх хэрэгтэй. Бид чинь урт хөлтэй болсон шүү дээ.



4. Тонг сандаал. Огт өсмдөггүй хүнд хурууны завсар орсон хэсгүүд нь хэцүү харагддаг байх. Догшин морийг номохтгоод унадаг шиг хэрвээ учрийг нь олоод өмсөж чадвал хамгийн секси зуны сандаал шүү. Зун өмсдөг бүх хувцас дээр зохицоно. Өө нээрээ хөл холгоод байдаг бол буруу Брэнд сонгосон гэсэн үг. Алсыг харсан брэндүүд нэг удаагийн юм хийгээд дампуурхыг бодохгүй л болов уу.



5. Сүүлийн сандаал бол Гладиатор сандаал юм. Өдрийн сандаалын хувьд гладиатор сандаал заавал байх ёстой сонголтын нэг гэж батлах гээд оролдоё. Эрт Ромын цагт ч энэ бидний үед ч хүмүүсийн өмссөөр байгаа энэ сандаалыг ертөнцийн төгсгөл иртэл ч өмсөнө гэдэгт итгэлтэй байж болно. Элсний өнгөтэй, сайн тоногтой нь үргэлж классик харагддаг. Тэгэхдээ хар өнгөтэйг рок харагдахыг хүссэн үедээ, содон арьстайг содон харагдахыг хүссэн үедээ өмсөж яагаад болохгүй гэж ? Урт түрийтэй гладиаторын хувьд гэвэл, чи зөв цагтаа, зөв өмсвөл хүмүүс тэр зунжингаа бараг чиний л тухай ярих болно. Тийм л агуу хүчтэй.(Google-дээр Mary-Kate Olsen ба түүний гладиатор гэж бичээд үзээрэй. Нар хэрхэн гарахыг харах болно.)



543 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd