• Nunu

ЛИЙР ХЭЛБЭР

Хэмжээ тань 3:2:4 буюу жижгэвтэр мөр, цээж, бэлхүүстэй харин нэлээн томхон ташаатай бол чи минь лийрхэн юм байна. Лийрүүдийн гол асуудал нь цээж, өгзөг хоёрын харьцаа тэнцвэргүй харагддагт байдаг. Тиймээс ямар ч стильд дурладаг бай, лийр танд дараах зөвлөгөөг зориулъя.


ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС

  • Цээжний хэсэг буюу дээгүүр өмсөх хувцаснаас эхэлье. Жижиг мөрийг том харагдуулах арга бол завин зах юм. Завин захтай цамц, даашинз аль аль нь тохиромжтой.

  • Энэ удаад мөрөндөө элдэв нугалаатай энгэрийн чимэглэлтэй цамцнуудыг зөвшөөрнө өө. Учир нь бидний зорилго огцом том өгзөгний хэсгийг анхаарлын төвөөс холдуулах шүү дээ.

  • Мөн хөндлөн судалтай цамцнууд зохимжтой. Ер нь цамцны урт бэлхүүсний шугамаас яльгүй доогуур буюу богиновтор цамцнууд чээж хэсгийг илүү тодотгоно.

  • Юбканы хувьд өгзөг хэсгээрээ яг сайхан таарсан, трапец хэлбэр бол илүү зохимжтой.

  • Өмдний хувьд шулуун эсвэл өргөн шуумагтай өмд сайхан зохино.

  • Өргөн бүс бол лийрхэнүүдийн дотнын найз.

  • Мөн алчуур эсвэл алчуур шиг ороож зүүдэг хүзүүний зүүлтээр тоглон энгэр хэсэгтээ илүү анхаарал татахыг хичээ. Энгэрийн зүү ч мөн адил үүрэгтэй.




ХИЙЖ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛС

  • Дээд хэсгээрээ хар өнгийн хувцас өмсөх хэрэггүй. Цээжийг тань улам жижиг харагдуулна.

  • Хэт бариу цамц бас л дэмий.

  • Өмд сонгохдоо анхааралтай бай. Арын халаас хэт гадагшаа байна уу? Ил оёдолтой байна уу? Товчтой байна уу? гэх мэт. Ер нь маш цэвэрхэн, хатуу материалтай, шулуун өмд сонгох хэрэгтэй.

  • Скини буюу бариу женсэн өмдний талаар бодох ч хэрэггүй. Женсэн өмдөнд ганцхан загвар байдаг юм биш шүү дээ. Хүний биеийн онцлогт зориулан гаргасан маш олон төрөлтэй. Өмд дотроос хамгийн олон төрөлтэй нь женс байдаг болохоор танд тохирох загвартай нь заавал олдоно.

  • Шулуун юбка , загасан хэлбэрийн юбка өмсөх гэж зүтгэх дэмий л болов уу даа. Бас их дэрвэгэр нь ч дэмий. Хамгийн зөв сонголт бол трапец хэлбэр юм. Хуучинсаг сонсогдож байна гэж бодож байвал та өөрөө л их хуучинсаг байна даа. Дизайнерууд энэ хэлбэрийг хэзээ ч орхидоггүй бөгөөд цуглуулга бүрдээ нэгийг оруулдаг. Учир нь хэрэглэгчид нь байдаг юм.

103 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd