• Nunu

МИНИЙ ТУСГАЛ

Өнөөдөр бол миний хувьд шинэхэн хүүхдээ өлгийдөн авч буйтай л адил жаргалтай өдөр юм.

Учир нь олон жилийн хөдөлмөрийн маань үр дүн болох МИНИЙ ТУСГАЛ номоо гартаа барьсан байна


МИНИЙ ТУСГАЛ номын тухай

Эмэгтэй хүн бүр дэлгүүрийн хувцас дүүрэн өлгөсөн өлгүүр дээр очоод нэг нэгээр нь үзэж байхдээ дотроо" Гоё, Муухай, Гое, Гоё, Муухай, Муухай" гээд өөрсдийн дүгнэлтээ тотроо хийгээд гардаг. Энэ ямар учиртайг мэдэх үү? Яагаад өөрийн мэдэлгүй ийм сонголтыг хийгээд байгааг өөрөөсөө асуугаад үзээрэй.

Миний тусгал ном бол өөрийнхөө хувийн стилийг олход туслах зорилготой зөвлөх ном юм. хувийн стилиэ олно гэдэг нь өөрийгөө олохтой адил зүйл. Өөртэйгөө хэр сайн ажиллана, тэр хэрээр өөрийгөө хурдан олж нээнэ гэсэн үг. Магадгүй та 80 насалсан хойноо ч өөрийгөө хайсаар явж болох юм. Стиль гэдэг бол загварын сэтгүүлийн нүүрэн дээрх зураг, дэлгүүрийн шилэн цонхны ард гялалзах хувцас биш. Харин таны юмст хандах хандлага, өөрийгөө илэрхийлэх байдал, ертөнцийг үзэх үзэл, ааш араншинг стиль гэнэ. 

Харин хувцас бол зөвхөн түүний илэрхийлэл бөгөөд нэг төрлийн дамжуулагч болдог. 

Хүн бүр дахин давтагдашгүй байдгийн адил таны стиль ч мөн дахин давтагдахгүй. Тиймээс өөрийн стилиэ нэг л өдөр энд тэндээс эвлүүлээд олоод тавьчихна гэж ч байхгүй. 

Тиймээс өөрийгөө танин мэдэхэд тань туслах багахан мэдлэг болгон энэхүү номоо зориулж байна. Толио аваад өөрийгөө харахад, таны маш олон янзын тусгал харагдана.  Та яг аль нь вэ?


НОМЫН БҮТЭЦ

Ном таныг эхлэн суралцагч мэт л хөтлөн авч явна. Судалгаа хэсгээс та өөрийн биеийн үнэн мөнтэй нүүр тулах болно. 

  • Биеийн галбираа тодорхойлох 

  • Нүүрний хэлбэрээ тодорхойлох 

  • Арьсны өнгөө тодорхойлох

Энэ бүх биеийн хэсгүүдийн онцлог болон давуу тал, сул талуудыг хэлж өгч, түүнд тохирсон нүүр будалт, гоёл чимэглэл, хувцаслалтдаа анхаарах зөвлөгөөг өгнө. Энэдээс та ямар ч стильтэй байсан ч юун дээр анхаарах ёстойгоо мэдэж авна.



Бид хэн болохоо, юу хүсэн мөрөөдөж, эрхэмлэн дээдэлдэг зэргээ асар хурдацтай, зохион байгуулалттай дэгдэж буй мэдээллийн шуурга гэгчийн тоосонд даруулан, бүдгэрүүлж орхидог. Тэр тоосноосоо салж, өөрөө өөрийгөө олж нээх нь өөртэйгөө хэр сайн ажиллахаас л шалтгаална. Өөрчлөлтийг эхлэх нь бүлэгт та өөртэйгөө ярилцах болно. Өөрийнхөө юу хүсэж байгаа, хэн болох, бага байхдаа ямар хүн болох байсан тэр мөрөөдлийг тань эргэн сануулна. 

  • Өөрийгөө сонсох 

  • Их цэвэрлэгээний цаг 

  • Мөрөөдлийн жагсаалт гэсэн хэсгүүдээс гайхалтай үр дүн гарна гэж найдаж байна.

Туршилтын бүлэг. Энэ бүлгээс дэлхий дээр тархсан Стилүүдийн төлөөллүүдийг хэрхэн үүссэн болон томоохон төлөөлөгч нь хэн болох талаар өгүүлнэ. Магадгүй таны гэж бодож байсан стиль гарал үүслийг нь мэдсэний дараа таны ертөнцийг илэрхийлэхээргүй ч байж болох юм. Аль эсвэл шал өөр стилийн үзэл баримтлалд та дурлаж бас болно.


Таны стиль аль нь вэ? 

- Классик стиль

- Бохомиан стиль

- Рок стиль

- Минималист стиль

- Винтеж стиль

- Электрик стлиь


“Би одоохондоо ямар ч стильгүй байгаа юм чинь, гоё харагдаад байгаагаар нь ийм стильтэй болно оо” гэж хэлэнгүүтээ л үсээ засуулж, баахан шинэ хувцас худалдаж аваад өөрийн гэсэн стильтэй болчихно гэж бодож байна уу? За, үгүй дээ, хонгор минь. Яг үнэндээ нээх сүртэй “өөрчлөгдөх” гээд нэрлэчихсэнээс биш өөрөө өөрийгөө л ахин олж нээх буюу “өөрөө өөр рүүгээ” өөрчлөгдөхийг хэлж байгаа юм.

ХААНААС АВАХ ВЭ?

Нэг сайхан мэдээ дуулгахад анхны ном болох МИНИЙ Шүүгээнд ном маань дахин хэвлэгдээд ирсэн байна. МИНИЙ ТУСГАЛ болон МИНИЙ ШҮҮГЭЭНД номууд маань  зөвхөн SWEETLAND cafe-р худалдаалагдаж байгаа юм. Хэрвээ хүсвэл хүргүүлээд авах ч боломжтой. 6 сарын 1 хүртэлх бүх худалдан авалтад Sweetland-н алдарт Франц жигнэмгийг бэргэнд өгөхөөр болсон байгаа. Номын үнэ хуучнаараа буюу 29000 төгрөг. 2 номыг зэрэг авах бол 6 сарын 1 хүртэл 49000 төгрөг болгож бэлэг барьж байгаа.  Sweetland-н хаяг болон хүргүүлж авах талаар 75003900 утсаар лавлаж болно. Хүргэлт үнэгүй шүү.


INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd