• Nunu

Цагаан даашинз өмсөх 10 дүрэм

Эмэгтэй хүн бүрт байх ёстой даашинзнуудын нэг бол цагаан даавуун даашинз. Энэ бол зуны албан ёсны хувцас. Гадаа дулаарч зун болж байгаа учир зуны хувцаслалтаас зөвөлгөөгөө өгч эхэлсэн дээр байх.

  1. Сайн чанарын цэвэр даавуун материал сонго. Энэ маш чухал. Cotton, Linen, Lace энэ 3 материал зуны цагаан даашинзанд хамгийн тохиромжтой.

  2. Цагаан даашинзыг нэг бол маш даруухан, нэг бол маш галзуу замаар л өмсөж болно. Энэ 2-н дундуур өмсөнө гэж байхгүй.

  3. Даруухан буюу минимал стилээр өмөсхөд цамцан загвар илүү дохирожтой. Углааш сандаал, маш цэвэрхэн цүнх, нарны шил. Өөр юу ч хэрэггүй.

  4. Маш галзуу гэдэг нь Бохо стилээр өмөсхийг хэлж болно. Энэ тохиолдолд бүх зүйлийг их байхыг зөвшөөрөх боловч ганц баримтлах дүрэм бол эх дэлхийг санагдуулам өнгө, материалтай байх ёстой.

  5. Цагаан даашинзны гадуур хүрэм өмсхөөр бол хамгийн сайн найз нь жинсэн хүрэм шүү.

  6. Оюу, Номин, Шүр эсвэл алтлаг өнгийн гоёл чимэглэл хамгийн тохиромжтой.

  7. Нарийн бүс цагаан даашинзыг илүү тодруулж өгдөг.

  8. Сүлжмэл нарны малгай бол хамгийн шилдэг зохицол.

  9. Гуталнуудын хувьд ямар ч гутланд гялгарах боломж олгож байдаг. Одоо л гангарах цаг. Өмсхийг хүссэн бүх гутлаасаа сонголт хийж болно.

  10. Эцэст нь хэлхэд цагаан даашинзыг хэзээ ч, бүр хэзээ ч хуриманд очихдоо өмсөж болохгүй. Өөрийн чинь хурим биш л бол хэзээ ч битгий өмсөөрөй. Энэ нь сүйт бүсгүйтэй барьцсан хэрэг болно. Том доромжлол шүү.






INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd