• Nunu

Эмэгтэйчүүд бидэнд яг хэдэн цүнх хэрэгтэй юм бэ?

1. Урт оосортой цүнх

Энэ цүнх хамгийн эхэнд бичигдэх болсон нь учиртай. Бидны амьдралын нэг хэсэг болж бидэнтэй үргэлж хамт явдаг цүнх бол урт оосортой цүнх.

Урт оосор нь энгэртээ зөрүүлээд зүүсэн байхал хоёр гарыг завтай байлгадаг. Урт богиныг нь тааруулаад хүсэснээрээ ашиглаж болдог өдөр дутмын хамгийн их хэргэлдэг цүнх. Хэмжээ нь мэдээж таны хэтэвч, гар утас, уруулын будаг гээд байнга авч явдаг зүйлээс хамаарана. Тэгэхдээ их том хэмжээтэй байх нь тээгтэй байдаг учир дунд зэрэг болж өгвөл жижиг хэмжээтэй сонгохыг хичээгээрэй.



2. Мөрөлдөг цүнх

Энэ цүнх ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэгцээ. Өнгө загвар нь бүрэн таны стилээс шалтгаалах ч гэсэн дотор нь бараг бүхий л амьдралаа авч явах учир гар таталгүй сайныг авхыг хичээгээрэй. Хүндэвтэр зүйл хийнэ гэж тооцож багтаамж сайтай, цоож тоног сайтай, хамгийн гол нь мөрлөх оосор нь хэт нарийн биш байхыг бодолцоорой. Нарийн оосор мөрөнд шигдэж өвтөгдөг. Бас хэтэрхий их тоног хүнд болгодог юм шүү.




3. Тор

Одоогоос нэг зууны өмнө эмэгтэйчүүд жижигхэн гар цүнхнээс өөр том цүнх барьдаггүй байжээ. Харин одоо бол бид бүх л амьдралаа мөрөндөө үүрч явдаг болсон. Ажлын цүнхнийхээ хажуугаар хүртэл тор барьж явах хэрэгцээ бидэнд гарч байна шүү дээ. Тэндээ бид өдрийн хоолоо, ажлын дараа өндөр өсгийт дээр ядарсан хөлөө амраах намхан ултай, зөөлөн гутлаа гээд л хийх зүйл их шүү. Их хотод амьдардаг ямар ч эмэгтэй “ийм тор заавал байх ёстой” гэж санал нэгтэйгээр хэлнэ.

40-өөд онд дэлгэрч эхэлсэн энэ цүнх тухайн үедээ салхинд гарахдаа унших номоо, доороо тавьж хэвтэх алчуур, дарсаа авч явах зориулалттай байжээ. Бас далайн эрэг рүү явахад ч хэрэгтэй. Яагаад гэвэл энэ цүнх хөнгөн амар. Харин одоо ямар ч цүнхнээс дутахааргүй загварлаг болж эмэгтэйчүүд бидний бас нэг дагуул болсон.



4. Гоёлийн цүнх

Үдшийн хувцасны хамгийн сайхан хослол бол гоёлын жижиг цүнх байдаг. /Гар цүнх ч гэж нэрлэдэг/ Үүнийг таны зорьсон дүр төрхөд хувирдаггүй, маш биеэ даасан цүнх гэж хэлж болно. Ийм учраас таны хувцаслалтад сэтгэл хөдлөл нэмдэг. Түүнийг олон янзын хэлбэр хэмжээтэй, могойн арьс, шүрэн хатгамалтай, хамба хилэн, торгон гээд л аль болох сонирхолтой байлга. Дотор нь таны уруулын будаг, бэлэн мөнгө, гар утас, зээлийн карт гэх мэт таны хэрэгцээт зүйлс багтахаар байх ёстой гэдгийг санаарай. Энэ цүнхний хамгийн сайхан нь хүнтэй мэндлэхэд, уух юмаа барьж байхад болон хүнтэй ярьж байхад чинь таныг гайхалтай содон харагдуулдагт байгаа юм.



5. Аялалын цүнх

Аялалын цүнхы талаар бодсон л бол та аялана. Учир нь бид энэ аз жаргалтай хэсгийг амьдралдаа заавал багтаах хэрэгтэй. Яг энэ азтай үе ирхэд та бэлэн байх ёстой.

Хамгийн азтай нэгэн нь л ачаа тээшээ хийх цүнхээ бүгдийг нь нэг мөсөн авч чадна. Бусдаар бол нэг нэгээр нь л цуглуулна. Яагаад гэвэл тэд их үнэтэй.

Хэрвээ нэг нэгээр нь цуглуулж эхэлж байвал жижиг дугуйтай гар тээшний, том ачааны цүнх хоёроос эхлэх хэрэгтэй. Багахан ачаатай ойрхон явах гэж байвал үүргэвч ч бас сайхан цүнх шүү.



INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd