• Nunu

RANDOM THOUGHTS

2015 онд бичиж байсан жижиг бичвэрээ ахин оруулав.

Сайн уу? залуусаа, өнөөдөр нэг сэдвээр сэтгэлээ хуваалцмаар санагдлаа. Орчин үед эмэгтэй хүн байх гэдэг нь өөрөө их хэцүү болжээ гэж би гэнэт бодлоо. Хүн төрөлхтөн хурдацтай хөгжихийн хэрээр хүний сэтгэл ч бас хурдацтай хөгжиж хөгшрөөд байх шигээ. Бараг төрөхдөө л санаа суусан төрөөд байна гэж зарим хүн ярих юм. Магадгүй тэгж төрөхгүй бол ийм их ээдрээтэй орчлонд юмсыг ухаарч амжаагүй мажийчих магадлалтай учраас хүмүүс төрөхдөө хүртэл санаатай болж төрхөөр цаанаасаа зохицуулагдаж байгаа байж болох л юм. За гол сэдэвтээ ороё.

Эмэгтэй хүн байх нь их хэцүү болж. Төрөхдөө хөл нь маажиг болчих бий гэж чанга боолгуулна. Тарган болчих бий гэж бага иднэ. Царай зүс сайтай байх хэрэгтэй, мэдээж бас толгой сайтай байх хэрэгтэй. Ингэж байж гайгүй хүнтэй сууна гэнэ. За 20, 30 жил бэлдэж бэлдэж хүнтэй суулаа, гэрийн эзэгтэй боллоо, эхнэр боллоо, ээж боллоо. Сонсоход нэг л юм шиг сонсогддог юм шиг байгаан тэгэхдээ ажил үүргээр нь хуваагаад үзвэл гурван шал өөр ажил мэргэжил болж байна. Гэрийн эзэгтэй: энэ ажил нь аж ахуйн дарга гэсэн албан тушаалтай арай дөхүү юм. Эхнэр: Зөвхөн ганц л үүргийг нь хэлхэд сэтгэл зүйчийн мэргэжилтэй байхыг шаарддаг. Эхнэр байхад өөр зөндөө олон үүрэг хүлээдэгийг хэлүүлэлтгүй биз. Эх хүн, ээж хүн болох: За энэ бол бүүр насан туршийн манаачийн ажил л гэсэн үг. Нэг л жишээ шүү. Эдгээр ажилуудыг маш сайн гүйцэтгэлтэй хийхийн хажуугаар өөрийн ажилаа бас хийнээ. Үнэн супер айн? Хэрвээ эдгээр ажилуудаа сайн хийж бас чадахгүй байвал өөр хэн нэгэнд байраа тавьж өгөх магадлал ихтэй болоод байгаа учир ойр ойрхон өөрөө өөртөө Update хийхгүй бол болохгүй. Тэгэхээр орчин үед эмэгтэй хүн байна гэдэг нь үнэхээрийн хүнд хөдөлмөр болох гээд байгаа биз. Ажлын байран дээрээ кариэрөсгөе гэвэл эрчүүдтэй ана мана яг эрэгтэй хүн шиг л үзэлцэх ёстой болно. Яг цагаа тулахаар эд нар чинь хөөрхий эмэгтэй хүмүүс шүү дээ гэх хэн ч байхгүй. Тэгэхээр ажил дээр бол эмэгтэйчүүд яг л эрэгтэйчүүд шиг байж чаддаг байх ёстой болдог. Уувал ууна, гуйвал гуйна. Яг үнэндээ ийм л байна. Ийм их зогсолтгүй эргэлдэх ажлыг амжуулаад чадаж байгаа эмэгтэй та бол АГУУ. Юун Catwoman, Superman. Тэгэхдээ дургүй зүйлээ хүчээр хийж, хэн нэгэнд санаа тавьж, уралдаад ч байгаа юм шиг өрсөлдөөд ч байгаа юм шиг ингэж Super Woman-дүрд тоглож явсаар дүрдээ бүүр итгэж орхиж. Тэр багаа тайлаад харсан чинь жинхэнэ ЧИ байж байгаа. Анх аав ээжээсээ авсан нэрээрээ Ариунаа ч юм уу Уянгаа ч юм уу. Ариунаа зураг зурах дуртай дуучин болохыг мөрөөддөг... Харин багаа өмсөхөөрөө Ариунаа Эдийн засагч мэргэжилтэй баян болохыг мөрөөддөг... Ийм л зүйл ажиглагдаад байна. Ийм амьдралын төөрөгт төрсөн Эмэгтэйчүүд бидний тавилан ч юм уу? Тэгэхээр эмэгтэйчүүд бид чинь ийм л хүнд ажил хийж явдаг хүмүүс байх нь байна шд. Иймд эмэгтэйчүүд бид өөрсдөө нэг нэгэндээ сайн найз байж, сайн багш байж, сайн зөвлөх байх хэрэгтэй. Бүгд л адилхан зовлонтой хүмүүс юм. Өнөөдөр зүгээр л санаанд орсон зүйлээ хуваалцмаар санагдаад үүнийг бичлээ. Та нар ч бас энэ сэдвээр саналаа хуваалцаарай. Зүгээр л юу бодсоноо бичээрэй.

#THOUGHTS

70 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd