• Nunu

DIY/ LEATHER FRINGE


Сайн уу? Залуусаа. Isabel Marant-таас болж гутлууд солиорж эхлээд байна. Тэгээд л бүх гутал дээр хээ, хадаас, бас цацаг харагдаад байх боллоо. Тэгээд өөрөө өөртөө энийг хийхээр шийдсэн юм. Тэгээд үзэж үзэж нэг муухан гуталнаасаа сонгоод туршиж үзхээр боллоо. Эхэндээ их айсан, муу ч гэсэн ойр зуур чирчихээд байдаг энгийн гутал байсан болхоор бас нээх сэглээд хаячмааргүй байдаг. Тээд ийм шийдэлд хүрлээ. Харахуу? /I think I'm getting better /

Zara basic shoes, Өргөн бүдүүн гинж, цацаг хийхэд хэрэгтэй нарийн элэг.

Надад нэг хуучин зузаан элгэний өөдөс байсан юм. Тэрийгээ нарийн нарийн зүсээд хийсэн. Эхэндээ өргөн нарийн болчоод бас төвөгтэй хог байна лээ шүү. Харин та нар хийхдээ бөмбгөрлүү явдаг нэг урсгалтай замд туслах материалын дэлгүүр байгаа. Нэрийг нь санахгүй байна. Баахан үсгэн нэртэй байдымаа. Санаж байгаа хүн байвал нэрийг нь comment дээр бичээд өгчөөрэй. Тэнд ийм нарийн хиймэл элэг, бас өргөн гинж бүгд байна лээ.

Гинжээ өөртөө гоё харагдахаар шүлжинэ.

Гинж нь өргөн байх тусмаа гоё юм байна лээ шүү. Бүүр нэг гоё тавтчихсан юм шиг нэг байдаг даа тэр бол бүүр COOL болно.

Тэгээд гинж болгоноосоо нарийн элгээ унжуулна.

Үзүүрийн гинжээ нэг нэрийн элгээрээ гутландаа тогтооно. Тэгээд буцаагаад тайлуул цулгуйгаар нь ч бас өмсөж болно.

Миний гутланд ийм дэгээ анхнаасаа байгаагүй л дээ. Би гуталчин дээр очоод дэгээ хийгээд өгөөч гэсэн чинь дор нь 4000 төгрөгөөр хийгээд өгсөн шүү.

Би гутлаа ийм болгосондоо их сэтгэл хангалуун байгаа шүү. Алхахаар хөдлөөл үнэн COOL юм билээ. Өсгий нь харагдахгүй наагуураа битүү цацагтай болхоор бүүр сүртэй. За та нарыг ч бас туршиж үзээрэй гэж хүсэж байна. гинж нь алтан шаргал эсвэл бүр хар ч байж болно шүү дээ. Цацагний элгэний оронд нарийн гинжүүд ч хийсэн бас л зэвүүн л байх байхдаа. Тээд өөрсдөө ургуулан бодоод байж дээ. Good luck.

#DIY

2 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd