• Nunu

5IVE THINGS


Ёох яаг солиорлоо. Энэ хадааснууд намайг дээрээс, доороос, хажуугаас хатгаад ерөөсөө тайван байлгахгүй нь ээ. Энэ удаагийн 5 things дээр хадааснуудаа бичмээр санагдлаа. Ядаж байхад хадааснууд нилээд трэнд болоод байгаа болхоор бичихгүй ч байж чадахгүй нь. Тэгэхдээ трэнд болсон ч болоогүй ч би хадаасанд нугасгүй хүн дээ.

Нарийхан тонг сандаль хүний ямар ч хөлийг хамгийн гоё харагдуулдагийг мэдэх үү? Зүгээр л бор арьсан эсвэл алтлаг мөнгөлөг гээд л тонг загварийнх л байхад үдшийн гоёлын даашинзан дор хүртэл өмсөж болдог. Харин би энэ хадаастай сандаалыг өнгөрсөн Play Time-дээр өмсөхөөр төлөвлөсөн байсан боловч амжаагүй. Хадгалаж байгаад дараа жил л өмөсхөөс

Энэ жилээс Box clutch bag нилээд од болж байх шив дээ. Надад үнэхээр таалагдсан болхоор Forever 21-с захиж авчруулсан юм. Трэндээс гарсан ч гараагаагүй ч энэ цүнх миний шилдэг цүнхүүдийн нэг байсаар л байх болно.

Энэ бас нэг күүл зүүлт байгаамаа. Ер нь би өөрөө нэг иймэрхүү стильтэй болхоор ч тэр үү надад хадаастай төмөр олон байдаг юм. Тэгэхдээ ийм стильтэй гээд л кактус шиг явна гэж юу байхав. Энд тэнд нь хэрэгтэй гэсэн газар нь хэрэглэхэд л өөрийнхөө стилийг харуулж чадна гэсэн үг.

Сүүлийн үед F21-н accessories-с салхыг мэдхээ байсан. Дэлхий даяар хэрэглэж байгаа чанартай сайн гоёл чимэглэлтэй. Ямар ч стильтэй байсан таарсан загвар чинь байж л байдаг юм.

Гоё мөртлөө хэцүү л цамц юм билээ. Нэг өмсчихвэл заавал хими цэвэрлэгээнд өгөх болно. Тэгэхдээ л гоё. Хамгийн даруухан хувцасаа өмсөөд л дээр нь энэ цамцыг өмсхөд цаана л нэг күүл болоол явчина даа.

Энэ бол зүгээр зэвүүн гэхээс өөр нэр олоогүй л байгаа. Хар метал өнгөнд нь нүд унахгүй байхын аргагүй. Зүүгээд явхад зэвүүн дэ зэвүүн. За үзэлцэх хүн байна уу?

#5THINGS

5 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd