• Nunu

ЭРГЭЭД ДУРСАХ ЗҮЙЛТЭЙ АМЬДРААРАЙ


Ер нь би ямар нэгэн зүйлээс авсан мэдрэмжээ эргүүлж тойруулж харах, эрэгцүүлэх түүнээс ахиад нэг сэдэв гаргаж авах их дуртай хүн. Зарим хүн бол нэг юмнаасаа салж чаддаггүй ядаргаатай зан гэдэг. Ямар нэгн юмыг эрэгцүүлж харьцуулж суух нь надад лав их сайхан жаргалтай ажил шиг санагддаг юм. Тэгээд энэ удаа нэгэн уншигчийнхаа сэтгэгдлийг бодож сууна. Манай ART буланд постолж байсан нэгэн сайхан дуун дээр "хүн хөгшрөхөөрөө дурсамжаараа амьдардаг юм шигээ" гэж хэлсэн байсан. Хүн үнэхээр хөгшрөхөөрөө өнгөрсөн дурсамжаараа амьдардаг бол уу? Эмээ өвөө дээрээ очоод та одоо юугаар амьдарч байна даа гэж асуух ч одоо хаашаа юм. Ажиглаад үзхээр нээрээ л тийм юм шигээ. Бүр өндөр нас зооглож байгаа тэд үнэхээр өнгөрсөн амьдралаа эрэгцүүлэн суудаг байх. Их завгүй хүмүүс шүү. Над шиг тиймэрхүү юм бодож суух дуртай хүнд бол жаргалтай Full time job гэсэн үг. Тэд наранд биеэ ээн чимээгүй ширтэн байхдаа ямар их зүйлийг бодож суудаг болоо, ямар гайхалтай амьдралаар амьдарсан байдаг болоо, ямар урсгалын философи боловсруулж суугаа болоо тэд. Анхы үнсэлт, анхны болзоо, анхны бүтэлгүйтэл, анхны харуусал, салалт, баяр бясгалан гээд л...

Бүгдийг нь нэг нэгээр нь эргэн дурсаж өөрсдийн бодлын ертөнцдөө амьдарч байдаг байх. Сонсох юмсан.

#THOUGHTS

5 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd