• Nunu

МӨРӨӨДХӨД УЧИР БИЙ


Сайн уу залуусаа!!! Би залуус гэх дуртай яагаад гэвэл манай блогийн уншигчдыг дандаа охидууд байдаггүй гэж боддог. Эрэгтэйчүүд ч байдаг гэж боддог, тийм биз дээ? За тэр яахав саяхан нэг сэтгүүлээс нэг жижигхээн боловч их л юм бодуулхаар нийтлэл уншлаа. Энэ бол хүний мөрөөдлийн тухай юм. Мөрөөдхөд бас учир байдаг гэнэ шүү залуусаа. Хэзээ ч биелэхгүй юм мөрөөдхийн оронд биелэж болхоор зүйл мөрөөдөх ёстой гэнэ. Миний уншсан зүйлийг нэг өгүүлбэрээр хэлхэд ердөө л энэ. Бодхоор бас л үнэн л юм. Жишээлбэл БИ намхан л даа. Одоо өсвөр наснаасаа аль хэдийнээ өнгөрсөн учраас өндөр болхоосоо өнгөрөө биз. Тийм байхад "би модель шиг өндөр болхийг мөрөөддөг" гэж мөрөөдөх нь утгагүй хэрэг. Хүмүүс мөрөөдхөд мөнгө төлөх биш гэж яридаг ч хэрвээ мөрөөдөлдөө бага зэрэг мөнгө төлөх юм бол мөрөөдөл чинь биелэх боломжтой юм байна шүү. 1. Эхлээд мөрөөдөхдөө бодит зүйлийг мөрөөд. Жишээ нь Би асар их баян болхыг хүсэж байна гэх биш харин би яг 100,000$ болмоор байна тэрүүгээрээ би гадаад сургуульд сурна гэх ч юумуу. 2. Мөрөөдлөө олсон бол түүндээ хүрэх бодит төлөвлөгөөг гарга. Жишээ нь: тэр 100,000$-г би одоо олж яагаад ч чадахгүй учир надад ийм ийм арга зам байна. Тэтгэлэг олох, зээл авах гэх мэт. Ийм ийм хувилбаруудаар энэ мөнгийг олж болно гэсэн бодит төлөвлөгөө зохио. Том төлөвлөгөөнд чинь хүргэх жижиг төлөвлөгөөнүүдэд чинь шаардлагатай бага хэмжээний мөнгийг гаргахад бэлэн бай. 3. Том төлөвлөгөөндөө хүрэх жижижг төлөвлөгөөгөө яг ингэж хийнэ гэж дотроо төсөөл. Төсөөлөөд үзхээр чамд ямар бэрхшээл гарч болох нь харагдах болно. 4. Бэрхшээлээ олж харж чадсан бол бэлтгэлтэй бай. 5. Хамгийн сүүлд Хэрэв энэ мөрөөдөл чинь биелэхгүй байлаа ч чиний амьдрал нурлаа гэж үзэх хэрэггүй. Ахиад л нэг мөрөөдөл олоод авчих. Ингээд бүх залуусдаа мөрөөдлөө биелүүлээрэй гээд энэ гоё дууг зориулая

#THOUGHTS

4 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd