• Nunu

I LOVE MY DAMN JOB


Энэ бичлэгийг харсан чинь ажлаа саначихлаа. Стилистээр ажиллах гэдэг хүн болгон л нээх гоё амар ажил гэж боддог байх даа. Шинэ үг, шинэ мэргэжил болхоор манайхан ойлгох арай болоогүй л байгаа байх. Би хүмүүсийг ойлгодоггүй юмаа ойлгож, мэдэрч байгаа юм шиг чалчихыг сонсох ямар дургүй гээч. Зурагтаар харж байхад л Сэтгүүлч: чиний стиль имидж өнөөдөр ямар гоё байнаа ч гэж байх шиг. Уул нь энэ 2 үг чинь өөр өөр юм шүү дээ. Styling хийх гэж бас тамтай ажил. Өдөржингөө хөлөө өвдтөл дэлгүүрээр хэсч тохирох зүйлсийг цуглуулана, жижиг сажиг бүх зүйлсийг төлөвлөсөн байх хэрэгтэй байдаг. Төрөл бүрийн нөхцөл байдалд зохицон ажиллах хэрэгтэй болдог. Гадаа зураг авалттай бол гадаа нар салхинд гандаж үхтлээ зогсоно. Орой нь гэртээ очоод наранд түлэгдсэн арьсаа арчилж ч амжилгүй ядарсандаа болоод тасраад унана. Уул хадаар цүнхтэй хувцасаа чирээд л явна. Ядаж байхад сүүлийн үеийн залуучууд худлаа ч гэсэн ТУСЛАХ уу? гээд нэг асуучихаа бүр больсон. Тээд шаардлагатай бол үсчин, будагчин, оёдолчин за заримдаа сэтгэл зүйч ч болж хувирдаг. Ямар ч тоггүй газар уурийн индүү ажиллуулах ид шидтэй байх бас шаардлагатай. Олон ааштай моделуудтай учир зүйгээ ололцоно гэж бас нэг том ажил байна. Зарим моделууд хайран хувцасаа өмсүүлэхэд ч хэцүү байдаг. Загварын шоу-наас 5 мин өмнө ирчихээд олон юм ярина. Загвар өмсөгч байх гэдгийг ямар ч хөгжилгүй эцэнхий туранхай биеэ зүгээр л авчраад тавих гэж ойлгодог юм шиг байгаан. Уул нь бие нь сэтгүүлч хүнийхээр бол зөвхөн үзэг нь л байх ёстой. Тэгэхдээ зарим нь шүү. Ялангуяа залуу моделууд. За энэ бүхний дараа авхуулсан зураг нь санаанд нийцтэл гараагүй бол бас хэцүү. Тийм болхоор бүгдийг санаандаа сайтар төсөөлөн бодож бодсоноо буулгах хэрэгтэй байдаг. Тэгэхдээ энэ мэрэгжлийн ХАМГИЙН ХАМГИЙН сайхан нь өмнө нь чиний сэтгэл санаандаа төсөөлөн бодсон бүхэн нь зургийн хальснаа буухыг харах явдал юм. Яг л зохиосон үлгэр чинь нүдний өмнө чинь амилах шиг. Энэ бол хамгийн сайхан хэсэг. Тийм болхоор л би энэ хөгийн хараал идсэн ажилдаа ХАЙРТАЙ.

#THOUGHTS

2 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd