• Nunu

OLD SHIRT


Он жил явах тоолонд л бидны хувцас хэдхээн өмөссөн атлаа л хуучин хувчасны тоонд орж хувцасны шүүгээний нэг буланд хэвтэх болдог. Яг л Toy story дээр гардаг тоглоомууд шиг. Тэр хувцаснуудаа яаж дахин өмсөж болох вэ? тэгэхдээ шал өөр хувцас шигээр гэж бодож үзсэн үү? Би өнгөрсөн амралтын өдрөөр шүүгээгээ эмхлэж суухдаа хуучны цагаан цамцаа оллоо. тэрүүгээрээ юу хийснээ та нарт үзүүлий.

Цамцныхаа ханцуй зах 2-г хаачлаад авчихлаа

Тэгээд зах ханцуйгаараа байгаа хуучин хувцаснуудаараа нэг LOOK гаргалаа.4 жилийн өмнө авсан ONLY-н пиджак. Одоо загвар нь хоцрогдсон гэж хэлж болно дөө. Энэ маань бариу богино загвартай юм. Одоо бол илүү шулуун урт загварыг хүмүүс илүүд үзээд байгаа.

Миний бас нэг хуучин майк. надтай хамт 6 жил болж байна. Тэгэсэн ч би уйдаагүй өмөссөөр л байгаа. Энэ уул нэлээд урт байсан юм. Би хайчилчихсан юм.

Энэ бол манай ээжийн 90-ээд онд өмсөж байсан савхин юбка.

Дээд талынх нь саяхан авсан юм, харин доод талых нь манай нэг найз маань өгөсөн юм. Энэ бол зүгээр л олон янзын гинжнүүд байгаа юм.

Харин энэ бол саяхан захиалаж авсан гутал маань. Энгээд л байгаа юмаараа шинэ сонирхолтой LOOK гаргаж болж байгаа биз. Энэ Rock chic харагдаж чадна гэж бодож байна. Та ч бас туршаад үзээрэй, тэгээд юу болсноо хуваалцаарай

#LOOK #DIY

3 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd