• Nunu

МИНИЙ ШҮҮГЭЭНД


Гурван жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг өнгөрсөн амралтын өдөр буюу ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН ӨДРӨӨР 3 сарын 8 нд үзлээ. Энэ өдөр бол миний МИНИЙ ШҮҮГЭЭНД ноын нээлт болсон өдөр юм.

Хэлэх хэтэрхий олон үг байгаа ч хамгийн товчхон хэдэн өгүүлбэр хэлнээ. 3 жил гэдэг бага хугацаа биш одоо иргээд хархаар их залхуу байсан байна. Одоо ахиж залхуурахгүй ээ. Юмыг маргааш гэжер хоош нь тавихгүй гж өөртөө амлав. Ягаад гэвэл Би хорвоод мэндлэхдээ зарим нэг хүмүүсийг бодвол арай их гэрийн даалгавартай ирсэн бололтой...

Миний хэлэх үг ердөө л энэ. За одоо нээлт ямар болсон талаар жоол хуучлая...

Номын нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 3 сарын 8 өдөр нийтэд нээлттэйгээр Жигүүр грандын Гэгээнтэн цогцолборын ART OF FASHION дэлгүүрт зохиогдсон юм.

Би нээлтийн арга хэмжээгээ ийм сайхан цэлгэр том, гэгээлэг, сонирхолтой орчин сонгосондоо маш их баяртай байсан.

Дэлгүүр дотрох брэндүүд ч алдарта, чанартайн дээр надад СТИЛИЙН шоугаа хийх хувцас сонгоход хангалттай сонголтыг олгож байсан.

За энгээд үйл ажиллагааны бэлтгэл маань эхэлсэн юм.

Миний шүүгээнд ном. Одоогоор Internom, Улсын ихдэлгүүрийн номын тасаг, Азхур номын дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байгаа.

Дэлгүүр тотрох зүйлсээс бас нэг хараа булаасан зүйл бол алдарт Мерилэн Манрогийн гарын үсэгтэй таваг байлаа.

Тусгайлан урисан зочиддоо хамтран ажиллагч Grand Mansion, N&N sweet land компаниуд болон миний зүгээс номоо дурсгахаар бэлдсэн байгаа байдал...

Харин бусад хүрэлцэн ирсэн бүхийл зочидоо сэтгэл харамгүйгээр дайлхаар зорисон N&N sweet land-н амтатны ширээг та бүхэн харж байна.

За бүгд л дор бүрнээ бэлтгэлээ базааж байлаа. Миний утасны HELP хэсэгт байдаг дугааруудын нэг бол Алтанзул. Яагаад гэвэл тэр авъяаслаг эмэгтэй ямар ч үед намайг авардаг.

Бас нэг мундаг залууг танилцуулхад Granduer salon-ны үсчин . Яг инэнийг хэлхэд би хэзээ ч тийм хурдан атлаа гайхалтай сэнсдэлт харж байгаагүй юм байна лээ. Би уул нь өөр үсчин дуудхаар төлөвлөсөн байсан боловч цаг маш бага байсан учир залуу үчинд найдсан юм. Би ердөө ч харамсаагүн дээр үйлчлүүлэгч нь болхоор шийдсэн шүү. Завар өмсөгчдийн маань үсийг ч бас засаж өгч байлаа.

Дизайнер, стилист, блоггер өөр юу юу ч билээ дээ энэ эмэгтэй бол бараг насаараа шахам загварын ертөнцийн тогоогд чанагдаж байгаа хүн. Тэрээр миний урилгаар ирж хувь хүний стиль, түүнийг хэрхэн бүрдүүлэх талаар ярилцах юм. Бэлдэж байх шиг байнаа.

ECO телевизийн сэтгүүлч БАРХАС. Энэ хадагтай бид тун удахгүй бэлгэн хүргэх нэтрүүлгээ хийхээр хүрэлцэн ирсэн байгаа байдал.

За энгээд зочдын цуваа үргэлжилсээр...

Энэ өдөр үнэхээр л стиль харуулхаар ирсэн шиг олон сонирхолтой зочид ирцгээж байлаа...

Ээж охин 2...

Ээж охин 2...

Ээж хүү 2...

Энэ зурган дээр голд нь инээгээд сууж байгаа эмэгтэй онцлохгүй бол болохгүй. Инээмсэглэл шигээ сайхан ааштай, гайхалтай авъяаслаг дизайнер Золжаргал. Миний номний хэвлэлийн эхийг хийсэн бүтээсэн юм. Баярллаа чамд.

Үйл ажиллагаа маань эхэлчихсэн л явж байна.

Эмэгтэйчүүдийн баярын өдөр байсан учир эрэгтэй хөтлөгчтэй байх нь аргагүй ээ. Тэр тусмаа жүжигчин АНХАА. Бүгдийг хөгжөөж инээд хөөр цангинаан, бас зарим эмэгтэй дайлаад авсаан цаадах чинь.

Би тэр өдөр СТИЛИЙН ҮЗҮҮЛБЭР үзүүлнэ гэж амалсан. Тэр мэдээж учиртай. Миний номонд хувцасны шүүгээгээ юу юугаар бүрдүүлэх, тэднээр хэрхэн тоглолт хийж хийчээгээгүй мэт атлаа сонирхолтой сэтгэл татам байх гар учир би ийнхүү шийдсэн билээ.

Nana-д гэнэтийн бэлэг барьж огт санаандгүй байхад нь түүнийг сонгож өөрийхөөрөө өөрчиллөө.

Энэ гайхалтай эмэгтэй бол Пүрэвсүрэн. Энэ авъяаслаг эмэгтэй бол миний номнызургийн ажилыг бүтээсэн юм.

За энгээд гарын бэлэг гардуулж, гарын үсэг зурах ажилдаа орж хүрэлцэн ирсэн зочиддоо талархал илэрхийлэх боломж гарлаа.

Хаалтын үйл ажиллагаа маань Монголын хамгийн анхны бүтик кафе болох N&N sweet land-н амтат Франц макарон, бялуу, аяган бялуу, дөнгөж шинэхэн бүтээгдэхүүн болох өөрсдийн гарааг нэг бүрчлэн урлах хийсэн шоколад хүртэл байлаа.

Хүрэлцэн ирсэн хүн бүрт баярлалаа. Дахиад уулзахийн ерөөл тавъя.

#BOOK #EVENT

14 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd