• Nana

FIND YOUR PERFECT PUMP


Өсгийтэй гутал нь эмэгтэйчүүд бидэнд заяасан эрдэнэ юм. Зөв зохисон зөв өндөр өсгийтөө өмсөөд явж байгаа эмэтэй бол жинхэнэ хүч чадал гэж хэлж болно. Зөв гутлаа өмссөн байхад чамд эрч хүч баяр бахтал авчирч харин бусад нь чиний өмнө хүчин мөхөс мэт санагдана. Хүч чадал гэдэг чинь л энэ биш гэж үү?

Энэ нь биднийг гутал худалдан авахдаа зээлийн картаа хоосолсон ч сэтгэл хангалуун үлдэх чаддаг юм. Эмэгтэй хүнд хэзээ ч хангалттай их гуталтай болчихлоо гэсэн ойлголт байдаггүй.

Өндрөөс өгөх зөвлөгөө:

Та Manolo blahnik, Jimmy choo, Chrisitan loubutin гэсэн нэрнүүдийг байнга сонсдог байх. Яагаад гэвэл энэ нь учиртай. Тэд цаг хугацаагаар хэмжигддэггүй, асар өндөр мөртлөө дээр нь тамирчин мэт гүйж болдог гутлыг яаж хийхээ мэддэг. Ийм бүтээл хямдхан байдаггүй. Зарим нэг хүн нэгхэн гутланд ийм их мөнгө зарцуулах тэнэг хэрэг гэх ч яагаад гэдгийг нь хэлээд өгье.

  • Хөлөнд маш эвтэйхэн бас удаан өмсөгддөг

  • Хэзээ ч чамайг гудамжинд догонцуулахгүй

  • Өмсөх бүрдээ чи гайхамшгийг мэдэрнэ

Тэгэхдээ өндөр өсгийт л бол өндөр өсгийт хаанаас ч хэнээс ч авсан байж болох ч гол нь л өсгий нь өндөр байх ёстой. Хэрвээ чи чадвал хамгийн өндрийг нь өмс. Өсгийтэй гутал өгзөгийг чинь өргөөд байх ёстой газар нь аваачиж тавьдаг. Сайн өсгийтэй гутал хөлний хэлбэрийг засаж хамгийн сайхнаар нь харагдуулдаг ба пластик мэс заслын хутган дор хэвтэх эсвэл жим-д явахийн оронд өсгийтэй гутлан дээр байнга явбал хамгийн сайн тураах хэрэгсэл байдаг. Мэдээж өмсөхөд эхэндээ хөлөнд тавгүй мэдрэмж өвдөлт мэдрэгддэг ч байнга өмсөөд байвал энэ таагүй байдлууд аажмаар алга болно. Гутал үнэтэй байх тусмаа илүү эвтэйхэн байдаг. Яг л ерөнхийлөгч Рузвэлт-ийн хэлснээр хэрвээ мөнгө олохыг хүсвэл түүндээ мөнгө зарцуул гэдэг шиг. Эхлэн суралцагчид үргэлж ултай юмуу бүдүүн өсгийтэйгээс эхэлбэл зүгээр. Өсгийтэй гутлын “про”-нуудад бол 5см-г огт өсгийнд тооцдоггүй бөгөөд 9 см яахав байж болох юм, 10,5 бол жинхэнэ өсгийнд тооцогдоно. Эцэст нь өсгийтэй гутлан дээр явж сурах яг дугуй унаж сурах шиг эхлээд яаж явах аргаа сурчихвал чи дахиж хэзээ ч мартахгүй.

#STYLIST

9 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd