• Nunu

TREND REPORT


Хаврын хувцасны тухай бодхоор шууд л хүрэм санаанд орж ирж байна. Энэ хавар ямаршуу хүрэм халуухан байна гэнүү ? Харцгаахуу?

1.Classic Мэдээж эрэгтэй загварын тас хар эсвэл тэмээний зөөлөн шаргал өнгөтэй польто бол үхэшгүй мөнх. Энэ бол таньд заавал байх ёстой польто чинь. Мөнгөө харамгүй зарцуулах хэрэгтэй.

2. Contrast sleeve Энэ жилийн нэлээн трэнд бол өөр өнгийн ханцуйтай хүрэм. Шаргал өнгийг хартай хослуулсан, Саарал хар, Цэргийн ногооныг хартай гэх мэтчилэн хослуулаад байгаа. Зөвхөн ханцуйнд ч бас биш бусад деталууд нь өөр өнгөөр орж байгаа нь энэ трэндийг нэлээд COOL болгоод байгаа. Энэ трэндийн удахгүй Монголынхоо гудамжин харах нь гарцаагүй

3.Cocoon Биенээсээ нэлээн томдсон мөртлөө зуван хэлбэрийн энэ польто үнэхээр хүчээ авна гэж бодож байгаа. Бас хүн болгонд шууд зохичихдоггүй энэ хүрэм өөрөөс чинь багагүй санаачлагатай байхыг шаардах байх л даа. Тэгэхдээ учрийг нь олчихвол хамгийн гайхалтай нь байх болно. Заавал шинийг хайлгүй эмээ өвөөгийнхөө шүүгээнээс хайгаарай. Хуучиний хэлбэр материал нь улам ч сонин содон харагдуулах болно.

4. Parka Яг энэ хүрэм гэхээсээ илүү куртка гэвэл илүү дотно сонсогдох байх. Энэ хавар уламжлалт малгайтай жоохон дэрвэгэрдүү парка маань шулуувтар загвартай, хагас босоо захтай, савьхин ханцуйтай болж төрхөө хувиргаад орж ирсээр нилээн ширүүн дайраад байна. Энэ дайралтанд өртхөөс өөр аргагүй л болоод байх шиг байна даа.

5. Quilted Ширж оёсон ханцуйтай, эсвэл хүрэм тэр чигээрээ дөрвөлжилж ширэгдсэн хүрмүүд бас сонин харагдаад байгаа. Миний л хувь иймэрхүү ширмэл хүрмүүдийг эмээ өвөөгийнх л гэж боддог байсандаа амаа барьж байна.

6. Bomber Хүүхдийнхэрхүү энэ хүрэмийг Blogger-ууд маань амь оруулж, өмсөж болох бүх л байдлаар нь танилцуулаад удаж байгаа. Энэ хавар ч бас үргэлжилнэ гэж найдаж байгаа.

#STYLIST

8 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd