• Nunu

PLAIN WHITE T-SHIRT


Цулгуй зүгээр л энгийн цагаан пудволк нь хөх жисэн өмдөн дээр шууд л зохидог. Бараг долоо хоног бүр л дизайнерууд шинэ шинэ пудволк шинээр гаргаж байдаг. Загварын цагаан толгойн альфа омега нь энгийн пудволк гэж алдарт дизайнер Жоржи Армани/Giorgio Armani ярьдаг. Зүгээр л цулгуй цагаан подволк гэхээр хэтэрхий энгийн мэт санагдаж, байж л байдаг зүйл шүү дээ гэж хэн бүхний толгойд буудаг ч учир мэддэг эмэгтэйчүүр бол энэ энгийн подволкийг загварийн хэрэгсэл болгож ашиглаж чаддаг. Энгийн хар, цагаан подволк нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд гоёлын даашинз эсвэл үргэлж өмсдөг хөх жинсэн өмдтэй чинь эн зэрэгцэн адил нэр хүндтэйгээр байрлах ёстой.

Энгийн зөвөлгөө:

· Хүзүүний зүүлтэн дээр анхаарлаа хандуулаарай. Зүүлт чинь пудволкны захаас хэт дээш биш мөн хэтэрхий урт унжсан байх хэрэггүй.

· Хэзээ ч битгий хэт бариу пудволк өмс. Биенээс бага зэрэг сул байх хэрэгтэй.

· Урт пиджактай өмсөх хэрэгтэй. Ер нь пиджак ч гэлтгүй бөгсөөр татсан ямар ч юмтай өмсөж болно. Задгай энгэртэй цамц г.м

За тээд одоо зарим нэг галзуу хүүхнүүд энгийн цагаан подволкийг хэрхэн энгийн биш болгож орхисоныг харцгаая.

#MUSTHAVE #STYLIST

20 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd