• Nunu

5 MISTAKES IN WEDDING


Ойрдоо хурим найрын сар болоод аз жаргалтай хосууд ганган ганган зочид гийчиддээ дарагдан сууж харагдана. Манайхан ч сүүлийн үед ганган болсныг хэлхүү хурим найрыг ч сайхан чимэх юмаа. Тэгэхдээ хуриманд очихдоо зарим нэг алдааг гаргаад байгаад нь зөвөлгөө өгхөөр шийдлээ.

1-р алдаа

Хуриман дээр хэзээ ч битгий цагаан даашинз өмсөж оч. Энэ бол хууль. Тэнд ганц л хүн Хатан нь

байх ёстой. Хосуудын өдрийг хосуудад нь л үлдээ. Чамд дараа боломж ирнэ гайгүй.

2-р алдаа

Хуриман дээр хэзээ ч битгий толгойноосоо хөл хүртэлээ хар өнгийн хувцас өмс. Аз жаргалтай мөчийг нь хуваалцах гэж очсон болхоос гашуудлыг нь биш.

3-р алдаа

Хуриманд очихдоо цоо шинэ гутал хэзээ ч битгий өмсөж оч. Учир нь чи түүний ааш занг мэдэж амжаагүй байгаа шүү дээ. Хөлийг чинь барих, холгох зэрэг ямар ч ааш зан гаргаж мэднэ. Баталгаатай нь дээр найдвартай гутлаа өмссөн нь дээр. Хамгийн тухтай хувцас л чамайг хамгийн сайхан харагдуулна.

4-р алдаа

Хэзээ ч битгий хэт бариу эсвэл хэт богино хувцас өмс. Өндөр өндөр шатаар өгсөж уруудхад ямар хөндлөнгөөс ямар харагдахыг төсөөлөөд үз дээ. Өөрт чинь сайхан санагдах ч өрөөлд бол инээдэм л авчирна.

5-р алдаа

Хуриман дээр хэзээ ч битгий шажигинасан олон гоёл чимэглэл зүүж ир. Чив чимээгүй хуримын танхимд хосууд бие биедээ үнэнч хайрын үгээ хэлж, ирсэн зочид бүгд уяран сонсож байхад нь чиний хэдэн гоёл шажигинаж дуугараад орчний бүх уур амьсгалыг үргээхэд хүмүүс иргэж хараад яаадаг B*tch вэ гэх биз.

Жич: Тэгэхдээ дээр дуридсан хувцаснуудыг хаана хэрхэн зөв өмсөхийг Миний шүүгээнд номноос мэдэж аваарай.

#STYLIST

24 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd