• Nunu

IT'S MY BLUE JEANS


Сайн уу залуусаа. Манайд хандан захидал ирүүлсэн байна л даа. Асуулт нь '' Би урт нарийхан хөлтэй биш л дээ гэтэл бүх л хүмүүс skinny jeans өмсөөд бас тэрийг нь л гадуур зараад байх юм '' гээд зөвөлгөө өгөхийг хүссэн байна. Үнэхээр нээрээ энэ хүнийг хэлтэл би гадуур яваа охид хүүхнүүдийн өмдийг ингэтлээ их ажилгаагүйм байна лээ. Тэгсэн нээрээ бараг бүгд л зохисон зохиогүй бариу жинс өмсдөг юм байна. Тэгэхээр нь би энэ зөвхөн энэ хүнд ч биш бүх л хүнд зориулан энэ постыг бичмээр санагдлаа. Өөрийнхөө биеийн хэлбэрт тааруулан хэрхэн жинсэн өмдөө зөв сонгох вэ? 1. Эхлээд өөрийнхөө биений хэлбэрийг зөв тодорхойлох хэрэгтэй. Элсэн цаг, Гурвалжин, Алим, Лийр, Шулуун гээд хэд хэдэн биеийн хэлбэр байгаа. Тэдгээрээс өөрийнхийгаа мэдээд авхал ер нь буруудахгүй шүү. 2. Чи өндөр туранхай, урт нарийхан хөлтэй бол чамд ойлгомжтой бүх л хэлбэр дүрстэй өмд зохих нь ойлгомжтой л байх. Харин намхан, богино хөлтэй, за над шиг бас бүдүүн гуяны асуудалтай бол ккк өнгөнөөс бас цайралт их чухал. Аль болох цайралт багатай гүн өнгийг сонгох хэрэгтэй. Цайралт их байх нь гуяыг улам бүдүүн харагдуулаад байдаг. 3. Арын халаасний байрлал бас маш чухал. Энэ нь өгзөгийг ямар харагдуулхыг бие даан шийддэг гээд хэлчихэд буруудахгүй. Том халаас хавтгай бөгстэй харагдуулаад байдаг. Захруугаа байралсан халаас бас тэгж харагдуулах нь бий. Ер нь халаасний байрлал жинсэн өмдний арын хэсгийг бүхэлд нь шийдчихдэг. Тэгэхээр худалдаж авахдаа маш анхаарал хандуулах хэрэгтэй. 4. Жинсэн өмний хэлбэрийн хувьд надад энэ л хэлбэр зохидог гээд ганц тэр л хэлбэртэйгээ наян жил хадагдахыг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Нарийнаас авхуулаад бананан, трапез хүртэл нь уйгагүй оролд. Миний хувьд ингэж л зөвлөх байна даа. Доорх зурагнууд бага ч гэсэн тус болох байх гэж найдаад орууллаа шүү. За амжилт!!!

#STYLIST

21 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd