• Nunu

WHAT WILL WAITING FOR YOU IN 2017?


Юуны өмнө дахин уулзаж байгаадаа баяртай байна.

2017 онд Загварын ертөнцөд таныг юу хүлээж байна вэ? Нэг үгээр хэлбэл юу TREND болох вэ? Загварын ертөнцийг ойлгодог хүмүүст бол TREND гэдэг үг нь аль хэдийнээ танил нь мэт санагддаг болоо биз. Харин бусдад нь хэлхэд TREND гэж юу вэ? гэж асуувал:

-Сонин сонин зохицсон ч юм шиг зохицоогүй ч юм шиг хувцаснуудыг энд тэндгүй гайгүй гайгүй хүмүүс өмсөөд байхыг TREND, сүүлдээ гоё ч юм шиг санагдаад, өөрийн эрхгүй дагамаар дуураймаар санагдахыг TREND дагах гэж хэлнээ. Инээдтэй сондогдож байна тэ? Одоо яахав дээ үнэн нь л энэ л дээ хө. /миний л бодол шүү ард түмээн/

За энэ Хавар/Зун сэтгэл санааг чинь амраахгүй байх зүйлсүүд бол:

1. Энгийн биш ханцуй

Биедээ томдчихвуу гэмээр энгийн биш том, хэтэрхий яршигтай мэт унжлагатай, нээх олон нугалаатай, аль эсвэл битүү хатгамал чимэглэлтэй ханцуйнууд таныг дуу алдуулах болно. Миний бодлоор хэтэрхий МИНИМАЛИСТ хандлага энэ жилээс бага багаар хасагдаж байгаа байх. Тэгэхдээ л давс хужраа тааруулж хэрэглэх нь таны авъяас.

2. Skinny jeans-ндээ баяртай гэж хэлээрэй

Бариу өмд өмсөөд явбал тийм ч SEXY байхаа больсон гэнээ. Харин оронд нь араас нь хархаар хавтгай бөгстэй юм шиг харагддаг BUGGY JEANS TREND болсон байхын. Энэ нь тэгээд бүүр янз бүрээрээ гарсан байна. Цацагтай, хатгамалтай, хоёр гурван өмдийг хольж нийлүүлээд хийсэн ч юм шиг...

3. Углааш

Яаж яваад гэрийн шаахай гэнэт гудамжинд гарч хүн амьтаны дууг алдуулсан байнаа. Хэргийн эзэн лав их зоригтой алхам хийж дээ. Ямартай ч хийсэн алхамд нь баяртай байна. Энэ сайхан амьтадыг гэртээ нуугаад юугхэв дээ.

4. Хатгамал хаасайгүй

Би дээр дурьдсан даа МИНИМАЛИСТ загварууд халаагаа өгч байх шиг байна гэж. Бараг батлагдаж байна. МАКСИМАЛИСТУУД айсуй. Арай ч дээ хэтэрнээ гэтэл толгойноос хөл хүртлээ хээ хуар, хатгамал, чимэглэл айсуй. Та хүлээн авхад бэлэн үү?

5. Халуун зунаар ч үслэг эдлэл өмсөнө

Энэ өвөл зөвхөн бид ганцаарай даараагүй бололтой. Учир нь цаагуур чинь өвлийнхөө үслэгийг зундаа хадгалж үлдэх хүсэлтэй хүмүүс олноороо байгаан байна. Тиймээс тэд ийм арга олжээ. Гутал, цүнх, чимэглэдээ үслэг эдлэлийг үлдээсэн байна.

#TREND #STYLIST

19 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd