• Nunu

ANIMAL PRINT


Үнэхээр л загварлаг эмэгтэйчүүд үргэлж л зоримог байдаг. Их хохтод амьдрана гэдэг амаргүй ээ. Маш олон хүн, маш олон өрсөлдөөн, маш их асуудал нь хүнийг байнгын бэлэн байдалд байхыг шаардаж байдаг. Нэг бодлын яг л ширэнгэн ойд амьдарч байгаа мэт. Ер нь ч хүн бүрт байгалаас заяасан араатны зөн билгэ байдаг. За эмэгтэйчүүдийг бүр яриад ч яахав. Хумсаа нуусан муур шиг ч гэж ярьдаг биз дээ. Тиймээ бид тийм. Түүнийгээ ч хааяа нэг харуулж байхад илүүдэхгүй. Амьтны хээтэй эдлэлүүд нь бидэнд тэр шинж чанараа харуулах боломжыг олгож өгдөг. Араатны зөн зовин чинь оршин байгаа л цагт шүүгээндээ түүнийгээ илэрхийлэх араатангаа байлгах л хэрэгтэй болно.

Амьтны хээг өмсхөд учир бий. Дэгжин ба марзан хоёрын хоорондын ялгааг мэддэг байх хэрэгтэй. Хэрэв зөв өмсвөл супер SEXY, харин буруу өмөсвөл супер NOT SEXY харагдана.

#STYLIST

4 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd