• Nunu

DIY/ METALIC COLLAR


Сүүлийн үед төмөр хүрээтэй захтай сорочкон цамц их таалагдах боллоо. Тэгээд яаж тийм цамцтай болдог билээ гэж боддог байлаа. Хэд хоногийн өмнө бичиг цаасаа янзалж суусан чинь 2 жилийн өмнө найз нарын маань бэлэглэж байсан тэмдэглэлийн дэвтрээ оллоо. Гоё төмөр хүрээтэй. Нэгэнт тэр дэвтэрийг хэрэглээд дууссан учир хүрээг нь салгаад авчихаж яагаад болохгүй гэж.

Би хар нялхаасаа л нэг юм хийх гэж нөгөөг эвдэж байх юм гэж ээждээ загнуулдаг хүүхэд байлаа. Нэг удаа ээждээ мини юбка хийж өгөх гэж байна гээд юбкыг нь тайраад бөгс нь гарахаар богино болгож байсан юм. Сайндаа ч биш үлдсэн даавуугаар нь бас өөртөө нэг мини юбка хийчих санаа байсан юм. Тэгээд өөртөө бас нэгийг хийсэн чинь бас л бөгс гарахаар богино болсон. Ээжийг нэг сайхан юбкээр 2 бөгс нь гарахаар юм хийж хэнд ч хэрэггүй болгож байлаа. Яахав сэтгэл нь сайхан байж дээ. Одоо харин энэ хүн өмсөхөөр юм болсон гэж найдаж байна.

#DIY

4 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd