• Nunu

5IVE THINGS


Өнөөдөр би миний амьдралтай салшгүй холбоотой 5 даашинзныхаа тухай бичхээр шийдлээ.

1. Энэ даашинз бол миний 6-сартайгаасаа 1 нас хүртлээ өмссөн даашинз. Энэ даашинзтай миний хүүхэд насны дурсамж хамт явдаг. Би Москваад төрсөн болоод ч тэр үү ер нь их ганган охин байсан гэж ээж маань хэлдэг. Ээж өөрөө л авч өгдөг байсан байж таараа. Орос дэлгүүрийн гоё гоё даашинзнууд...

Тухайн үеийн хүүхдүүдийг, эсвэл Орсын хүүхдийн киноог одоо бодхоор мөөгөн үстэй хөөрхөн хүүхдүүд, охидууд нь даавуун цэцэгтэй даашинзтай, хөвгүүд нь шорт богино ханцуйтай сорочкон цамцтайгаар дурсагддаг. Бараг бүгд адилхан хувцасласан юм шиг санагддаг ч бүгд цаана л нэг л цэвэрхэн эгдүүтэй байж дээ. Энэ бол ээжийн минь анх ээж болоод охиндоо авч өгсөн анхны даашинз. Яг сэтгэл шиг нь цагаахан.../цэвэрхэн цаас шиг сэтгэл/

Жижиг жижиг цагаан цэцэг нь Орсын үндэсний хувцасыг санагдуулж байгаа биз. Зөндөө олон жил өнгөрсөн ч одоо ч өмсөж болхоор л байна.

2. Би энд 10 жилийнхээ тухай бичмээр байсан ч энэ үед өмсөж байсан даашинзаа олоогүй. Энэ бол /миний үеийн бүх л охидууд надтай санал нийлэх байх/ 10 жилийн хамгийн сайхан дурсамжтай хамт байдаг, хамгийн сайхан даашинз болох Бор форм. Бор формоороо 10 жил гоёжээ. Форм гэсэн нэртэй ч 10 жил гоёсон даашинз маань юм шүү. Цагаан паарчиг бор формоо өмсөөд хичнээн ч сайхан өдрүүдийг туулаав дээ. Тухайн үедээ нөгөө формоо бас янз янзын загварт оруулах гэж бас их үзнээ. Бага байхдаа цагаан паарчкаараа дуурэн чирнель асгаад л заваараад л, арай том болхоороо хормойг нь богиносгож тайраад аальгүйтэж байгаад ээждээ загнуулдаг байлаа. Энэ бол гайхалтай даашинз. / хүсэл мөрөөдөл/

Формоо олоогүй болхоор энэ зургийг тавьлаа. Их л хуучирчихаж.

3. Дараа нь оюутан цагийн даашинз. Энд миний хийсэн даашинзнууд багтах ёстой байх. Миний бусдад хийж өгсөн даашинзнууд... 4-р курсэд байхдаа өөрийнхөө салоныг нээж өөрийнхөө хийсэн даашинзыг хүмүүсд худалдана даа гэж боддог байлаа. Харин яг амьдрал дээрээ хүний захиалсан даашинзыг оёдог байлаа. Мөнгө олох гэж. Одоо тэд маань хаа явааг мэдэхгүй ч бүгдэд нь миний сэтгэл шингэсэн байгаа. 1-р курсд байхад хар зургийн нэг галзуу эмэгтэй багш Та нар бүд дизайнер болно гэж бодож байна уу, Үгүй шд та нар бүгд эндээс гараад хүний өмдний шуумаг хасаж өгдөг болно гэж хэлж байж билээ. Яг салоноо нээчээл өөрийнхөө зохиосон загвараа хүмүүст санал болгоно доо гэж бодтол үнэн хэрэгтээ эсэргээрээ байлаа. Түрээс төлөх цаг ойртох болгонд өмдний шуумаг оёх нь олширсым даа. Мөнгөны төлөө... Дараа нь сонсоход тэр багш ч бас арай их мөнгө олхоор гадаад гарч ажиллаж байгаа гэсэн. /мөнгө/

Миний анхны гоёл наадамд хийсэн загвар. Одоо хархад арай дуусаагүй байхад нь авсан зураг бололтой. Дээд арьсан хэсэгт нь эртны агуйн зураг зурсан байдаг юм.

4. Асуулт: Гадаад орон тийм сайхан уу?

Хариулт: Гаднаас нь хархад бол тийм. Тэгэхдээ л явсан нохой яс зууна гэж хэлдэг үнэн үг. Зөндөө юм сурдаг. Амьдрал сурдаг. Хүн нүд тайлж амьдрал үзэх тусам юмыг олон талаас харах чадвартай болдог. Энэ бол миний Fashion Tv-р л хардаг байсан брендийхээ дэлгүүрт биеэрээ орж авсан анхны даашинз. Энэ даашинзыг хархаар миний гадаадад өнгөрүүлсэн он жилүүд эргэж ирдэг. Миний амьдралын бас нэг дурсамжтай хэсэг. /Эрэгцүүлэл/

Хэн ч харсан Burberry-н даашинз гэж хэлхээргүй байгаа биз. Тийм болхоор тэд нар цэцгэн дунд нь Burberry гээд бичиж оруулсан юм шиг байгаа юм. Тэр нь надад их таалагддаг юм. Бас энгийн байдал нь.

5. Энэ бол миний амьралын хэзээ ч салашгүй нэг хэсэг. Хуримын даашинз. Хайр дурлал, аз жаргад, гуниг зовлон бүгд л багтдаг. Ахиад 10 жил, 20 жил, 30 жил өнгөрсөн ч эд бүгд харагдсаар л байх биз. Амьдралаа бүхлээр нь харж болох даашинз. Энэ даашинзыг харах болгондоо сэтгэл догдолдог. Магадгүй энэ даашинзыг маань дүү маань, охин маань, ач зээ маань өмсөж аз жаргалтай дурсамжуудаар бүүргэх бизээ. Миний даашинзнууд бүгд миний амьдралын хэсэг бүхэнтэй холбоотой өмсөх болгондоо би тэдний аз жаргалаар цэнэг авдаг. Миний авах дараагийн даашинз улаан өнгийн, нарийхаан мөртэй, энгийн загвартай, торгон даашинз байх байхаа...үргэлж миний мөрөддөг шиг. /Ирээдүй/

Болдогсон бол ахиад өмсөхсөн ККК

#THOUGHTS #5THINGS

7 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd