• Nunu

ХУЛГАЙ ХИЙЦГЭЭЕ!!!


Сайн уу? залуусаа, Ялангуяа охидоо, Өнөөдөр та нарыг хулгай хийлгэхээр шийдлээ. Энэ постыг би хулгай хийж эхэлсэн тэр цагаасаа л бичнэ дээ гэж бодож явлаа тэгээд өнөөдөр гүйцэлдүүлж байна. Хаанаас юу хулгайлах вэ? гэхээр эрэгтэй хүний шүүгээнээс эрэгтэй хувцас хулгайлах хэрэгтэй. Эмэгтэй хүн эрэгтэй хуцас өмсч явах нь хамгийн тачаангуй бас хамгийн эмэгтэйлэг харагдуулдаг. Би өмнө нь бичиж л байсан даа, Эрэгтэй хүн анх хамгийн ганган хамгийн их хувцасны сонголттой байж. Харин овжин эмэгтэйчүүд бид тэдний хувцсыг нэг нэгээр нь улаан цайм хулгайлж тэднээс хавьгүй дээр өмсөх болсонд эрчүүд шээс нь гоожчих шахан явцгаадаг. Одоо яаж хулгайлж болох талаар өөрийн туршлагаасаа хуваалцая.

Ер нь бүх хувцасыг нь өмсөнө гэж байхгүй. Тэгвэл эмэгтэй хүн биш эрэгтэй хүн болчихно гэсэн үг. Тийм болохоор хамгийн сонгодог хулгай бол: Эрэгтэй пиджак

Аав чинь, ах чинь, хань чинь, partner чинь хэрвээ чамаас нээх том биш бол чи азтай гэсэн үг. Тас бариу байвал угаасаа эрэгтэй гэдэг нь харагдахгүй учир жоохон томдоо зүгээр. Бас нэг зөвөлгөө өгөхөд эрчүүдийн өдөр тутам өмсдөг энгийн 2 юму 3 довчтой пиджаакнаас илүү тэдний хааяа нэг өмсдөг гоёлын токсидо эсвэл хандсдүүд хээтэй тохойндоо нөхөөстэй ноосон пиджаакийг нь оньлоорой. Хааяа нэг өмсдөг пиджаакийг нь /хайралдаг/ хулгай хийчихээд өдөр дутамд яаж өмсөж болдогийг харуулаарай. Эхэндээ тэд нар пиджаакийг нь өмссөнийг анзаарах ч үгүй. Хаана харлаа юу билээ л гэж бодно. Гараад явсан хойно чинь л тарьхин дундуур нь датуулаад ирнэ дээ. Хэрвээ чи пиджаакийг нь дотуураа энгийн подволктой, доогуураа нарийн жинсэн өмд, өндөр өсгийттэй өмсөөд гоёл чимэглэлээ мартаагүй бол шүү дээ. Хэрвээ яг тэдэн шиг өмд сорочкон цамцтай өмвөл шууд л газар дээрээ хулгай чинь баригдана.

Дараагийн зүйл бол Boxer short буюу шортон дотуур хувцас

Энэ миний хувьд хамгийн эвтэйхэн гэрийн хувцас. Яг зөөлөн дотуур хувцас биш болхоор бондгор тонтгор оёдол байхгүй яг л шорт гэсэн үг. Тэгээд хэн ч харсан эрэгтэй хүнийх гэдэг нь мэдэгддэг. Эмэгтэйлэг майкан доор өмсвөл хамгийн секси гэрийн хувцас болно. Хайртыгаа гэртээ ирхэд нь ингэж угтвал өөрийнх нь юмыг хулгайлснийг мэдсээр байж яаж ч чадахгүй бууж өнгө. Хамгийн шилдэг хулгай.

3-д эрэгтэй бугуйн цаг

Үүнийг хулгайлхад нэлээд хугацаа хэрэгтэй. Яагаад гэвэл тэд цагандаа их хайртай байдаг учир шууд л май гээд өгөчихгүй, бас авчихлаа гэхэд цагдаа дуудчихаж ч магадгүй улсууд шүү. Тэгээр өөрөөр нь хийлгэх хэрэгтэй. Ийм учраас л хугацаа хэрэгтэй байгаан. Чамд дасах хугацаа. Хэрвээ чи цагийг нь авч чадвал хамгийн шилдэг Accessoris-тай насан туршдаа боллоо гэсэн үг. 4-сорочкон цамц

Заавал хулгайлахгүйгээр тухай бүрт нь түр зээлээд өмсөөд байж болхоор эд. Тэгэхдээ өмсөх бүрдээ буцаагаад цэвэрлээд тавьчиж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол чамайг яасан гайтай амьтан бэ гэж харааж эхлэх болно. Эрэгтэй цамцыг яаж өмсөх манай посдуудаас уншаарай.

Бас нэг моданд ороод гархаа больсон зүйл бол Boyfriend jeans

Эрэгтэйчүүдийн шүүгээнд тэдний өмссөөр байгаад урагдчихсан өмднүүд зөндөө байдаг. Тэрнээс нь л хулгайл. Хуучин байх тусмаа бүүр COOL. Тэд хуучин хувцасыг нь яаж өмссөнийг чинь хараад чамайг бишрэх болно. Баталгаатай. Анхнаасаа бидэнд заяагаагүй боловч хүчээр авч болох зүйл бол эрэгтэй ботинк

Энэ бол бидэнд заавал байх ёстой гутал учраас ямар нэгэн арга олоол заавал ав. Одоо орчин үед амар болсон шүү дээ. Хэрвээ хулгайлж чадахгүй байвал, хэмжээ нь тохирохгүй том байвал зүгээр л дэлгүүрлүү яв тэндээс бүгдийг нь олж чадна. Тэгэхдээ эрэгтэй тасгаас нь авхыг хичээгээрэй. Бүүр болохгүй бол эмэгтэй тасгаас тэгэхдээ аль болох эрэгтэйлэгийг нь аваарай үр дүн нь яг л адил аль нэг эрэгтэйгээс хулгайлсан мэт л байх болно.

Хамгийн сүүлийн гайхамшиг бол эрэгтэй cardigan

Хамгийн классик загвартайг нь сонго. 3 товчтой халаастай. Тэгээд энэ цамцаа эмэгтэйлэг даашинзнаас эхлээд жинсэн өмдөн дээр хүртэл өмс. Өмсөөд л бай. Өмсөөд л бай өөрөө бууж өгөх болно. Эсвэл миний нэг гоё арга байгаа. Өөрийнхөө өмсмөөр байгааг түүндээ бэлгэлчих. Магадгүй түүний стиль биш байж болно, нэг бол арай бага хэмжээтэйг аваад өг. Тэр чинь жентэлмэн зан гаргаж бэлгэнд чинь талархалаа илэрхийлээд дараа нь цаашаа тавиад мартчина. Тэр үед л өөрийнхөө өмсхөөр сонгосон цамцаа авч өмсөөд томоос том инээмсэглэл тодруулах болно. Учир нь чи бүгдийг нь анхнаасаа төлвөлсөн байсан болхоор. Italian job huh?! ХАХАХА-хахаха

#THOUGHTS #STYLIST

31 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd