• Nunu

5IVE THINGS/ CAMOFLAGE


Сайн уу? Залуусаа өнөөдрийнхөө 5ive things-ээрээ одоо хамгийн халуухан байгаа трэнд болох Camoflage хээ буюу манайхны хэлж заншсан диссант хээтэй 5 хувцасаа танилцуулая.Энэ трэнд гарснаасаа хойш нийлээд удчихлаа. Тэгэхдээ миний хувьд бол гарсан цагаас нь хойш л их таалагдаж нэг мэсэгтээ л Цэрэг Райн болж алхав.Саяханыг болтол нь ийм өнгө хээ нь хэзээ ч эмэгтэй хүнд өмсөгдөөд, тэр ч бүү хэл энэ өнгө хээгээр гангараад явна гэж хэн ч бодоогүй байсан л байх.

Sheer top-Zara, Cotton shirt-American Eagle, Scarf-TU, Boyfriend cardigan-Korean brand, Shoes-Zara

Тариачны гутлийн ул, адууны үстэй арьсан дээр энэ хээ орсон нь гайхалтай зохицол мэт санагдсан. Энэ гутал миний шүүгээнд хамгийн сүүлд нэмэгдэж ирээд бусад хувцастай маань дорхоноо л найзлаад эхэллээ. Бүх л төрлийн жинсэн өмд, шортон дээр гайхалтай зохицох маш тав тухтай санагдсан. Бас олсон материал орсон учир иймэрхүү тааран эмэгтэйлэг зуны даашинзан дээр өмсөнө дөө гээд л бодоод байгаа.

Энэ цамц намайг бараг донтуулсан дөө. Би угаасаа л American Eagle-н хувцаснуудад дуртай. Заримдаа загвар нь огтхон ч хамаагүй биедээ эвтэйхэн хувцас өмсөх нь юу юунаас илүү чухал үе байдаг шүү дээ. Тэр үед American Eagle, GAP, A&F гэх мэт боломжын үнэтэй брэндүүд үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Энэ цамц бол яг тэр шаардлагуудыг бүгдийг нь өөртөө агуулахдаа бас загварлаг болсон цамц. Өнгө нь их гоё зөөлөн өнгөтэй. Ер нь бүгд л зөөлөн.

Өөөө энэ алчуурыг хэдэн сарын өмнөөс их гэнэтийн тохиолдолоор худалдаж авснаасаа хойш бараг өдөр бүр л зүүж байгаа. Их зөөлөн дулаахан алчуур. Диссант хээтэй мөртлөө дотроо жижижг жижиг гавлын хээтэй нь надад мааааааш их таалагдаад байгаан. Бас улаан өнгийн оруулга нь хэн ч байсан хархаас өөр арга үлдээхгүй л байгаа юм даа.

Boyfriend cardigan, Том, зузаан, эрэгтэйлэг. Энэ цамцыг хэргээр Солонгосоос захиж авчруулсан юм. Пальтоны үүрэг бараг гүйцэтгэнэ дээ. Өнгө нь бусад энэ хээтэй хувцаснаасаа арай тод өөр өөр өнгө орсон нь надад бас таалагддаг.

Нэвт гэрэлтсэн цамцыг өмсөж сурж байгаа. Сайхан туранхай биш болхоор энэ цамцыг өмсхөөрөө үе үе санахаараа гэдсээ татнаа бас ККК. Энгэрийн том халаас бас хадаасан товч, эрэгтэйлэг диссант хээг эмэгтэйлэг нимгэн материалтай зохицуулсан нь надад их таалагддаг. Энэ цамцыг энгийн үед нары өмдөн дээр хавтгай ултай гуталтай. Ажил хэрэгчээр өмсөе гэвэл бор шаргал биеийн өнгийн харандаан юбкатай бас адил өнгийн галзуу өндөр өсгийттэй өсүүл гоё юм байна лээ. Хэрвээ та нар бас ингэж өмсөх гэж байвал сэтгэл хөдлөл нэмэх улаан өнгийн цүнх ч юмуу уруулаа улаанаар будаарай. За бүгдээрэнд нь амжилт.

#5THINGS

21 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd