• Nunu

A BEGINNER’S GUIDE TO WEARING LEOPARD PRINT


Гадаа хүйтрээд ирхээр өөрийн эрхгүй үстэй ноостой зүйлийн талаарх бодол нэмэгдээд байх шиг санагдаад. Ийм сэдэв ярихад хамгийн түрүүнд Амьтны хээтэй үслэг эдлэл гэж бодож байна. Тэр хичнээн хөөрхөн дэгжин ч гэсэн тунг нь тааруулан өмөсхөд нэлээд хэцүү. Ялангуяа анхлан суралцагчидад. Тэгээд энэ аймаар сүрдмээр эдийг хэрхэн өмсөх талаар энгийн зөвөлгөө өгөе.

Багаас эхэл, багаас эхэл, багаас эхэл энэ бараг бүхий л зөвөлгөө маань дөө. Амьтний хээний эрээн өнгө маш их анхаарал татсан этгээд дахин давтагдашгүй хээ учраас анхлан суралцагчид аль болох багаас л эхэл.

Амьтны хээн аксесуарнаас эхлэх нь хамгийн зөв. Цүнх гутал бүс алчуур гэх мэт. Тэгэхдээ ахиад л аль болох жижигээс нь. Нээх том эрээн цүнх аль эсвэл өвдөгөө татсан эрээн гутал таныг хүн өөр талаас нь анхаарлыг татуулж ойлгуулах болно шүү.

Өнгөний харьцаа маш чухал. Нэгэнт л амьтний хээ өмссөн бол харуулах л хэрэгтэй. Тэгэхээр тэдэнтэй булаацалдсан тод өнгө биш тэднийг тодруулж харуулж чаддаг өнгө бусад хувцасандаа сонго.

Анхлан суралцагчидад өгөх зөвөлгөө маань дууслаа. Дараагийн алхам бол хувцасандаа амьтны хээг оруулах. Нэлээд хэцүү. Ерөнхийдөө энэ өнгө материал тарган харагдуулдаг гэдгийг сануулая. Тэгэхдээ амьтны хээг өмсөх хамгийн шилдэг арга бол ӨӨРТӨӨ Л ИТГЭЛТЭЙ байх. Ингэж чадвал та эрээн пальто ч өмсөөд явж чадна. Өөө тэгэхдээ нэг л юм гуйя. Амьтны хээтэй бариу ретузэн өмд л битгий өмсж үзээрэй. Гуйя...

#MUSTHAVE #STYLIST

15 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd