• Nunu

ARE YOU DOING LAUNDRY RIGHT?


Та нар хайртай хувцаснуудаа зөв угааж байна гэдэгтээ итгэлтэй байна уу? Угаасан юмаа машинаасаа гаргасан чинь хорлонтой улаан оймс цагаахан цамцны чинь дунд шигдчихсэн хайран цайны ганц цамцыг чинь хөөсөн чихэр шиг ягаан болгоцон байхтай тааралдаж байсан уу? Би лав нэг удаа тэгсэн. Тэгэхээр хувцасаа яаж зөв угаах вэ?

1. За тэгэхээр хамгийн эхлээд угаалгын заврын талаар мэдээлэл өгөе. - Machine wash Угаалгийн машинаар угааж болно гэсэн тэмдэг. Заримдаа зүгээр л угаалгийн машины зураг байдаг. Дотор нь цэг эсвэл тодорхой заасан дулааны хэмжээ заасан байдаг. гурван цэг эсвэл 40с байвал халуун усаар, 2 цэг 30с байвал бүлээн усаар, 1 цэг эсвэл 20с байвал хүтэн усаар угаана гэсэн үг. Заримдаа энэ цэгүүд нь индүүний зурган дотор байдаг тэр нь индүүдэх индүүний халууны хэмжээг зааж байна гэсэн үг. - Dry clean буюу бөөрөнхий дүрс нь яг одоо наад барьж байгаа хувцасаа хими цэвэрлэгээнд авачиж өгөө гэсэн тэмдэг. No No No өөрөө угаачий гэж бодоод байна уу үгүй юу? Хэрвээ бөөрөнхий дүрсийг томоор жагталсан байвал харин түрүүн бодсон бодлоо хэрэгжүүлж өөрөө угааж болно за. - Tumble dry дөрвөлжин дотор бөөрөнхий дүрстэй энэ тэмдэг тусгай хатаагч машинийг хэлж байгаа юм. Манайхан ч ихэвчлэн хэц дээрр тавиад л гэртээ хатаачихдаг хойн доо. Энэ дүрсэн дотор бас нөгөө дулааны хэмжээг заасан цэгүүд байдаг. - Bleach буюу цайруулаг хийж болох эсхийг хэлдэг тэмдэг. Энэ нэг бол болно нэг бол болохгүй л гэсэн 2 сонголт байдаг.

2. Угаах хувцасуудаа хуваана. 4 төрөлд л хуваахад хангалттай. Бараан, Цайвар, Цагаан /зөвхөн цагаан шүү/ Эмзэг гэсэн. Эмзэг гэдэгт ихэвчлэн нимгэн торгон материалтай хувцас дотуур хувцас зэргэ орно.

3. Шалгалт. Энэ хамгийн чухал хэсэг шүү. Өднийхөө халаасанд амаа арчсан цаасаа хийгээд мартчихсанаа аймаар болсон хувцасаа хараад л санадаг. Ёоох хар өмднийд тэр нь байсан бол өнгөрөө. Ахиад л угаахаас өөр аргагүй. Бүх наалдсан цаасыг нь түүчээд дараа нь ахиад угаана гэсэн үг шүү дээ. Ийм заваан юм хийхийг хэн ч хүсэхгүй биз дээ. Тэгэхээр Заавал Заавал шалга. Шалгалт гэсэн хэсэгт бас толбо, хөвөрсөн утас зэргэ орно. Толбо олсон бол толбо арилгач эхлээд цац. Утас хөвөрсөн бол бөхлөх ямар нэг арга хэмжээ ав. Сүлжмэл хувцас угаах үед бол маш чухам. Бөхлөөгүй бол ханцуй чинь салаад унацан байжыж чадана шүү кккк

4. Хүтэн усанд буюу 20с-усанд Эмзэг төрлийн хувцаснууд, ноосон хувцас, жинсэн өмд, тод өнгийн эсвэл судалтай хувцасыг угаана. Тод өнгийн эсвэл судалтай хувцас халуун усанд өнгө нь үсэрдэг.

5. Цагаан болон цайвар хувцаснуудыг бүлээн усаар буюу 30с-р угаана. Бүлээн усанд угаалгын бодис сайн уусаж толбо болон бактерыг арилгадаг.

6. Халуун ус бол бүх төрлийн алчууруудыг угаахад хамгийн тохиромжтой.

7. Угаалгын нунтаг. - Chlorine буюу цайруулагч. Энэийг яаж хэрэглэхээ манайхан сайн мэдна. Харин хувцасаа машиндаа хийсэн хойноо хийж болохгүй. хэрвээ угаалгын машинд чинь цайруулагч хийдэг тусгай цорго байхгүй бол эхлээд усаа хийгээд дээр нэмээд сайн хольсны дараа л хувцасаа хий. - Color-safe энэ нь будагтай хувцасны толбо арилгагч. Энэ нь цайруулдаггүй юм шүү. - Зөөлрүүлэгч нь хувцасыг зөөлөн, ширхэгүүдийг сэргээж бас цахилгаанжилтыг арилгадаг.

8. Машинаа хувцасаа дүүргэхээсээ өмнө угаалгын нунтаг, цайруулач зэргээ хийнэ. Хувцасаа машиныхаа 4/3-аас дээш дүүргэж болохгүй. Бас хувцасаа бөөгнүүлж хийхгүй аль болох дэлгэж хий. За ингээд л цэвэрхэн хувцануудаа хүлээх л үлдлээ дээ. Жоохон ч гэсэн ашиг тустай байсан гэж найдаж байна.

#LIFESTYLE

23 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd