• Nunu

French wardrobe


Франц хүүхнүүдийг шүтэх шалтгаан бий. Хэтэрхий туйлширч байгаа юм биш. Миний бодлоор тэд төрөлхийн л мэдрэмтэй төрсөн байдаг. Хувцаслах нь хичээгээгүй атлаа нүд тусам, авирлах нь эрээ цээргүй хэрнээ хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй болгодог ид шидтэй бүсгүйчүүд мэт санагддаг.

Тэгэхээр тэр шидтэй хүүхнүүдийн хувцасны шүүгээнд юу байдаг болоод тийм сайхан хувцасладаг болохыг хэлэе. Маш энгийн BASIC буюу заавал байх ёотой энгийн хувцаснуудыг бүгдийг нь цуглуулсан байдаг. Бүх хувцасных нь дийлэнх хувь нь энгийн хувцаснаас бүрдэж үлдсэн хэдхээн хувьд нь Трэнд оруулж ирдэг.

Basic хувцасаар Франц эмэгтэйчүүд яаж тэдгээр чамин дүр төрхийг гаргадаг вэ? гэхээр маш амархан. Ердөө хоёр л дүрэм бий.

Дүрэм 1

Basic-г сонгохдоо өөрийн стилийн дагуу сонгох. Жишээ нь энгийн цагаан срочкон цамц байлаа гэхэд, та классик стильтэй бол яг калссик эрэгтэйлэг цав цагааныг. Маш элегантны бол чамин товчтой, нурсан материалтайг, Бохо бол магадгүй цацагтайг гэх мэт. Хамгийн энгийн сонголт хийж байгаа ч гэсэн өөрийгөө хэн бэ? гэдгийг мартаж хэзээ ч болохгүй.

Дүрэм 2

Тоо ширхэг биш чанар чухал. Чанартай зүйлс цаанаа л чамин харагдадгын учир энэ. Жишээ нь цув байна гэж бодоё. Burberry-г л сонгох хэрэгтэй. Энэ цувны тухай бараг түүх ярьж өгч болно. Өмсөж байгаа зүйлс нь утга учиртай байхаас илүү загварлах зүйл байхгүй шүү дээ.

#MUSTHAVE #STYLIST

107 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd