• Nunu

Summer MUST HAVES


Энэ долоо хоногийн цаг агаарыг хархад дулааны хэм гуч гараад явчихлаа.Өнөөдөржин бороо орсон юм чинь хангай дэлхий сэргээд сайхан зун болох бизээ. Тиймээс эмэгтэйчүүд бид ч бас зундаа хувь нэмэрээ оруулж өнгөлөг цоглог байцгаая л даа.

Жил бүр л зун болдог. Энэ зун дуусхад дараа жилийн зун ирнэ. Зун болгон дандаа л хэрэг болдог зуны MUST HAVES гэж байдаг юм шүү.

1. Цагаан даашинз

Хөвөн даавуун материалтай дэрвэгэр, аль эсвэл сорочкон цамц шиг загвартай, нэг бол бариу харандаан хэлбэрийн гээд ямар ч загвартай байсан хамаагүй өөрийн стилийг тодорхойлж чадахуйц цагаан даашинз заавал шүүгээндээ зунд зориулж хадгал. Боролсон алтан шаргал арьсыг чинь илүү өнгөлөг харагдуулж аз жаргалтай инээмсэглүүлэх болно.

2. Нарны малгай

Мэдээж гэх л байх. Тэгэдтээ малгай шиг малгай байх хэрэгтэй. Зүгээр саравчтай малгайг хэлээгүй юм шүү. Дэрсэн, мяндсан сүлжээстэй далбагар аль эсвэл шилепэн загварын жинхэнэ малгай хэрэг болгож өөртөө тохируулан олж аваарай.

3. Нарны шил

Энд би Cat eye буюу илүү гурвалжин хэлбэрийн айлгүй шилийг санал болгомоор байна. Зун богинохон шүү дээ, зугаацацгаая л даа.

4. Үргэлж өсгийтэй гутал

Дэрсэн шүлжмал, үйсэн, эсвэл бүүр модон өсгийтэй нь гоё. Зун л өмсөж болох энэ гутлыг амь оруулах цаг болсон байна. Амилхаараа хичнээн сайхан гээч.

5. Саланга усны хувцас

Манай оронд далай байхгүй л дээ. Тэгэхдээ байхгүй л юм чинь тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин Монголд маань сайхан сайхан том голууд бий. Энийг ч бас хүлээн зөвшөөрөөд усны хувцасыг хэрэглээ болгох цаг болсон. Голруу бүтэн хувцастайгаа, дотуур хувцастайгаа орж байгаа олон тохиолдолыг харж байлаа тийм ч сайхан харагддаггүй шүү. Зуны хамгийн тачаангуй хэсгийг алгасаж болохгүй шүү дээ.

#MUSTHAVE

74 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd