• Nunu

R U READY TO GO OUT?


Би амралтын өдөр болгон л нэг зүйлийг хийдэг юм. Тэр хийдэг зүйлээ уншигч та нартайгаа хуваалцвал яадаг бол гэж бодлоо. Юу хийдэг вэ? гэхээр... Та нарт ажлын өдрүүдэд өглөө босоод л юу өмсөхөө мэдэхгүй сандраад л хэд хэдэн хувцас сольж өмсөж байгаад цаг тулсан учир нүдээ аниад л гарт дайралдсан нэг юмаа өмсөөд л гарах тохиолдол байдаг уу? Өмнөх орой нь жоохон оройтоод ядарсан бол өглөө бүр хэцүү. Тэгээд л өдөржин өмссөн хувцасандаа нэг л сэтгэл хангалуун биш оргиод тэр өдрийн ажил нэг л биш болоод явах тохиолдол гардаг уу? Надад лав гардаг байсан. Тиймээс би өдөржингөө унжуу царайлаж явахгүйн тулд ийм арга бодож олсон юм.

1. Үүнийг чадвал 7 хоногт нэг удаа, амжхааргүй бол 14 хоногд нэг удаа заавал хэрэгжүүлхийг хичээгээрэй. 2. Бямба юму Ням гаргийн аль нартай өдрийг нь сонго. Тэгээд энэ өдрийн ажлаа эртхэн бүгдийг нь амжуулаад үлдсэн хугацааг нь өөртөө зарцуулхаар тооцоол. 3. Сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй. Дуртай дуугаа чанга сонсо. Үсний сэнсээ бариад дагаж чангаар дуул, орон дээрээ үсэрсэн ч болно. Эсвэл сайхан хөөстэй банн-д ороод гоёмсог дотуур хувцас өмсөөд өөртөө бага зэрэг alcohol-той Cocktail хийж уу. Юу ч өмсөөд хаашаа ч явсан бэлэн болтол ганцаараа хөгжилд. 4. Бас нэг чухал зүйл бол ирэх 7 хоногийн цаг агаарын мэдээг урьдичлан мэдэж байх шаардлагатай. Мөн ирэх долоо хоногийн чинь ажилд ямар ямар тэмдэглэлт өдөр байгаа эсхийг сайн бод. Жишээ нь хурал, гадуур ажил, найзын чинь төрсөн өдөр гэх мэт. Өдөржин гадуур ажилтай бол эвтэйхэн гутал сонгох ёстой шүү дээ. 5. Тэгээд хувцаснуудаа эхнээс нь өмсөж үз. Аль болох ойрд өмсөөгүйгээс эхэл. Шинэ шинэ санаа орж ирнэ. 6. Дээр нь гутал болон Accessories зүүж үз. Аль болох чөлөөтэй бай. Хэрвээ зав байвал нүүрээ будаж үзсэн ч болно шд. 7. 5 өлгүүр гаргаж ирээд сонгосон 5 хувилбараа нэг нэгээр нь өлгөөд өмсөх дараалалын дагуу шүүгээндээ өлгөж тавь. 8. Одоо жоохон хэцүү ажил нь үлдлээ. /лав л миний хувьд/ Сэнсрүүлж хаясан өрөөгөө янзлана. Тэгэхдээ бас учиртай. Хувцасаа хураахдаа 2 хэсэг ялга. Өмсдөг ба өмсдөггүй хувцас гэж. Ойр ойрхон өмсөгдөөд байгааг нь нэг талд өмсөгдөхгүй байгааг нь бас нэг хэсэг болго. Үүний учир нь дараа долоо хоногт хувцасаа өмсөж үзэхдээ өмсөгдөөгүй хэсгээс нь эхлэн өмсөж үзэх хэрэгтэй. Хэрвээ өмсдөггүй хувцас дотор чинь хэдэн хувцас үнэхээр удаан хугацааны турьш өмсөгдөхгүй байгаа бол шууд л гаргаж хая. За тэр нь ч хаашаа юм дээ. Хүнд өгдөг ч юмуу яадаг ч юм нэг тийшээ болго. Өмсдөггүй 10 хувцастай байснаас өмсдөг нэг хувцастай байсан нь дээр. Тийм болхоор шүүгээндээ шинэ хувцас тавих орон зайг нь арга. Манайхан сайлаа бэлдхээр саваа бэлдэ гэж ярьдаг биз дээ. Тэгээд л цалингаа буухаар хувцас өмсөж үзэж байхдаа өгүүлэгдээд байсан /хувцасаа өмсөж байхдаа дээр нь ийм л юм байсан бол гоё зохих байж дээ гэж боддог шүү дээ. Тэр л хувцасыг хэлээд байна/ тэр нэг хувцасаа авчих. Худалдан авалт хийхдээ ахиад өмсөгдөхгүй талд хувиарлагдах сонголт хийхгүй байхын тулд сайн бод, сайн яв. Загварлаг хүмүүс хэзээ ч залхуу байдаггүй гэдгийг сана. За миний бяцхан зөвөлгөө бол ердөө л энэ. Ингээд өглөө босоод өнөөдөр юу өмсөх вэ гэж толгойгоо өвтгөх хэрэггүй боллоо. Харин одоо би буулгаж хаясан өрөөгөө янзлая даа ккк. Wish me luck.

#STYLIST

600 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd