• Nunu

Little Black Dress

Updated: May 5


Чамд төгс зохисон хар даашинз ихэнхдээ санаандгүй байхад чинь чамтай тааралдах болно. Огт хар даашинз хайгаагүй үед чинь дэлгүүрийн нэг буланд байж байх жишээтэй. Тэгээд өдрийн турш бодогдоод, санаанаас чинь ердөө гарахгүй байвал чи түүнийгээ олжээ гэсэн үг. Чи түүнийг ямар ч үнэтэй байсан авах л болно. Тэр зүгээр л нэг энгийн бараатай дэлгүүрт эсвэл бүр дээд зэрэглэлийн брэндийн шилэн хоргоны цаана байгаа эсэх нь ямар ч хамаагүй. Хамгийн гол нь чамд гайхалтай зохисон л байх ёстой. Хар даашинз дээр бол хэзээ ч бүү гар тат. Энэ бол чиний нэгэн насны найз, аврал чинь байх болно. Төгс зохисон хар даашинз мөнхөрдөг юм. 1961 оны Breakfast at Tiffany’s кинон дээр Audrey Hepburn-ны өмсдөг Givenchy-н жижиг хар даашинзыг сана л даа. Түүнчлэн Diana гүнжийн Vanity Fair-д өмссөн хар даашинз хамгийн сайхан хувцаслалтуудын тоонд зүй ёсоор ордог. Тийм ээ, эзнээ үнэхээр мөнхрүүлдэг эд учир заавал шүүгээндээ олж хий.

1926 онд Коко Шанель жижиг хар даашинз буюу LBD (little black dress гэсэн үгний товчлол) гэсэн ойлголтыг гаргаж ирсэн юм. LBD хэчнээн чухал болохыг тухайн цаг үед хүмүүс сайн ойлгоогүй байсан юм. Эмэгтэйчүүд бид хадагтай Шанэльд маш их өртэй. 1920 он хүртэл магадгүй энэ даашинзны талаар хадагтай Шанелиас өөр хүн ойлгоогүй байсан байх л даа. Шанелийг анхныхаа хар даашинзыг бүтээж байхад нь Францын дизайнер Paul Poiret ирээд “Хадагтай, танд ямар нэгэн гашуудал тохиолдоо юу?” гэж асууж байжээ. Харин дараа нь тэр юу хийж байсныг нь ойлгосон юм даа.

#MUSTHAVE #LBD #MINIISHUUGEEND

49 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd