• Nunu

5ive things

Updated: May 5


Сайн байцгаана уу?

Ойрын бараг хэдэн жил уншсан номныхоо талаар review хийгээгүй юм байна шүү. Аймшигтай юм. Үнэнээ хэлхэд ном унших зав өөртөө гаргахгүй байсан шалтгаантай юм. Их өөдгүй муу хүний шалтгаан хэлж байгаадаа уучлалт гуймаар. Сүүлийн үед ном уншихдаа уран зохиолын номыг арай бага уншиж байгаагаа анзаарлаа. Магадгүй 20 настайд бол гол дүрийн баатартаа дурлаад л, нүдэндээ төсөөд л... Дараа нь ядаж байхад кино нь хийгдчихнээ. Тэгэнгүүт төсөөлж байсан дүр маань нээх сонин болоод явчихна. Хийсвэр төсөөлөл бол хүний өөрийн хамгийн сайн бодит байдал байдаг тул жинхэнэ бодит байдал дээр түүнийг гүйцэх хэн ч байхгүй. Тиймээс төсөөллөөс бодит байдал дээр буух л хэрэгтэй. Тэгээд л сүүлийн үед бодит байдал дээр буусан ном уншдаг болсон бололтой.

Миний сүүлд уншсан номнууд

1. Гангста эмээ

Хамгийн түрүүнд Сайн орчуулага гэж онцолмоор байна. /Би Монгол хэл дээр нь уншсан/

Анх охиндоо зориулж худалдан авсан юм. Тэгээд охиндоо номоо уншаараа гэхээр уншсаан гэдэг. Яг уншисаныг нь мэдхийн тулд өөрөө яг юу гардагийг нь мэдэх хэрэгтэй болсноор энэ номыг уншисан байдаг юм. Үнэхээр цаг үеээ олсон сайхан зохиол байсан. Би ер нь Английн ном зохиол, Англий зохиолчийн кононд дуртай. Цаанаа л нэг өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс. Миний бодлоор хамгийн сайн дуу ч Ангилиас төрдөг гэж боддог. За юун дуу болоод явчихав даа. Хүүхдүүдтэй хүмүүс заавал авч уншуулаарай. Өсвөр насныханд арай багадахаар ном байх, магадгүй 9-12 насныханд тохирох байх. Эмээтэй хүүхдүүдэд бол янзийн бэлэг болно. /10 аас 6 оноо өгнө/

2. Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал

Анх манай ажлийн хамт олон надад энэ номыг бэлгэлснээр энэ номтой холбогдох хувь тавилан маань эхэлсэн юм. Номыг уншиж эхлээд л илүү шунаж эхлэнэ. Илүү хурдан уншихсан,илүү ихийг сурахсан, илүү бүтээмжтэй болохсон, илүү ихийг хүсэж эхлэнэ.

Энэ нь аргагүй байсан. Эх зохиолын ард хүн төрлөхтөний амжилтийн 200 жилийн түүх байсан болхоор тэр бизээ. Амжилтанд хүрэх арга замуудыг системчилэн хүнд хүргэхдээ унших буй хүний бие махбоди болоод сэтгэлд нь суулгаад өгнө. Маш үр дүнтэй.

Нэг хэсэг энэ номонд донтосноо нуухгүй ээ. Уншиж эхлээд л шууд интернетээр судалж эхэлсэн. Эхэндээ англи хэл дээр нь олж авах санаатай байсан юм. Хайж явсаар Монголд энэ номны албан ёсны сургалтын төв байдгийг мэдээд номыг талаас орхиод шууд сургалтанд суусан.Сургалтын дараа үлдээсэн хэсгээ уншхад үнэхээр юу хэлэх гээд байсан нь бүүр илүү ойлгомтой болсон.

Энэ ном миний амьдралын зорилгодоо хүрэх арга зам маань тийм ч буруу биш юм байна гэдгийг надад баталж өгсөн. Хүн бүр амьдралдаа янз бүрийн зорилго тавьдаг. Тэр зорилгодоо хүрэх арга зам нь өөрөө зөв байх ёстой гэсэн үзэл баримтлалыг маань улам батлаж маш их урам өгсөн.Өөрийнхөө үзэл бодолдоо Update хийсэн сайхан ном байсан. /10 онооноос 8 оноо өгнө/

3. Эрүүл хоолны хөтөч.

Миний 2020 оны төлвөлгөөнд эрүүл хооллож сурах гэсэн зорилго багтсан юм ккк. Одоо л ийм юм яриж байдаг аймаар уу тэ?

Өөрийгөө уул нь их зөв хоололдог хүн гэж маш олон жил бодож явсан байдаг юм. Тэгэж бодохдоо дандаа л хүнээс сонссон дам үгийг үнэн худал гэж өөрийн толгойгоор цэнзүүрдэн үзэж ногоо жимс их идэх хэрэгтэй, өөх тос бага идэх хэрэгтэй, архи ууж болохгүй, чихэр давс бага ид гэх зэрэг нийтлэг яриаг үндэслэж явж ирсэнээ өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Бас л ичмээр шүү. Үнэхээр эрүүл хоол, эрүүл хооллох гэж юу болох талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж үзээгүй байсан юм байна лээ. Нэг ном уншаад л шууд гэгээрчинэ гэж юу байхав дээ. Тэгэхдээ яг ямар ном унших вэ? гэж их Picky ажиллсан л даа. Сонголтондоо их баяртай байгаа.

Япон эмчийн бичсэн ном. Ер нь бол Япончууддаа зориулан бичсэн ном учир шууд Монголчлон хөрвүүлэн авч болохгүй. Мэдээж Япон хоолны соёл, ёс заншил, газар зүйн байршил онцлогууд байгаа учраас тэр. Гол ойлгож унших зүйл бол хүний бие махбоди хэрхэн ажилдаг, ямар хоол яаж үйлчлэх талаар баримт нотолгоотой бичсэн нь юм.

Энэ номны дараа хэсэг хоол идэх гэж нийлээн бодол болдог болсон байна лээ. Бас 4 кг турсан. ккк 10 онооноос 6 оноо өгнө

4. Энгийн кето

Эрүүл хоолны хөтөч номыг авах үед яг хажууд энэ ном өрөөстэй байсан юм.Үнэхээр тэр моод болоод байгаа Кето нь ямар дэглэм байдаг юм гэж мэдхийг хүссэндээ авсаан авсан.

Suzanne Ryan гэх бүсгүйн өөрийн илүүдэл жингээ хясан туршлага нь Кето дэглэмийг барьж эхэлсэнд байсан талаар, Кето гэх дэглэмийг энгийн үгээр тайлбарлах гэж оролдсон ном. Яг үэнэдээ надад тийм ч сонирхолтой байгаагүй ээ. Орчуулгийн ном олон болсон энэ цаг үед найруулага дээрээ анхаархаас гадна Монголруу хөрвүүлэхдээ маш анхаармаар санагдаж байгаа. Мэдээж гадаад ном учир Монголчуудын тэр болгон мэдэхгүй хүнсний бүтээгдэхүүн гарч ирвэл яаж зөв хүргэх вэ? гэж бодож ажиллах хэрэгтэй санагдсан.Тэгэхдээ зүгээрээ хэдэн хөөрхөн жортой үлдсэн. 10 онооноос 3 оноо өгнө.

5. Хуримтлал өлсхөөс эхэлдэг

2 хоногийн дотор уншиж дуусгасан ном. Лектор Мөнгөн гэх залуугийн өөрийн амьдрал дээрээ хэрэгжүүлсэн хуримтлал үүсгэх арга барилын талаар ном. Би өөрийгаа санхүүгийн сахилга бат их муу хүн гэж дүгнэдэг. Хаа нэгтэйгээс сахилга бат алдагдуулах сайхан гутал гарч ирэхэд юун тэр санхүүгийн Diet. Энэ алдаагаа уул нь би өөрөө сайн мэднээ.Тиймээс яг энэ чиглэлийн дасгалжуулагч хайж байсан юм.

Номын эхны хагас үнэхээр сонирхолтой. Яг өөрийнхөө тухай ном уншиж байгаа мэт санагдаад бүүр инээд хүрээд л байлаа. Өөрийнхөө үнэнтэй нүүр тулж бардам занг яаж даван туулж болох тухай нийлээн түлхэц өгсөн ном гэж би бодож байна. Номын сүүлийн хэсэгт Зохиогч маань өөрийн тухай илүү их бичсэн шиг санагдсан. Шууд аваад уншхад хуримтлал үүсээд л сахилга баттай болоод л балай авна гэж би хэлэхгүй л дээ. Тэгэхдээ үнэхээр санхүүгийн сахилга баттай болхоор өөрийнгөө дайчлаж буй хүнд хэрэг болноо. Далай дусал нэмэр гэдэг шүү дээ. 10 онооноос 5 оноо өгнө


58 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd