• Nunu

5ive things

Дэлхий дахиныг бүчин авч гэр гэрт нь түгжиж чадсан зүйл бол COVID 19 ханиад юм. Энэхүү Вирус нь дэлхийн эдийн засагт маш их хохирол авч ирж байгаа ч нөгөө талаараа эх дэлхийд маань эерэг өөрчлөлт авч ирж байгаа. Агаарын бохирдол буурч байна, Озоны давхарга нөхөгдөж байна, Ан амьтан элбэгшиж байна гэх мэт. Хамгийн эерэг өөрчлөлт бол бид гэр гэртээ, хайртай хүмүүстэйгээ илүү их цаг өнгөрөөж хамтдаа байх цаг хугацаагаа нөхөж байх шиг санагддаг.

За би нийгэм судлаач биш болохоор Fashion дээр гарсан 5 н сонирхолтой өөрчлөлтийг сонирхуулъя.

1. Back to basic

Энгийн цулгуй подволк, хар даавуун Leggings буюу ретузэн өмд, шорт, Mom jeans, хөнгөн даавуун даашинз, сүлжмэл цамц гээд бүхий л энгийн зүйлсээ гэртээ өмсөж эхэлсэн. Энэ нь ямар энгийн атлаа гайхалтай дур булаам харагддагийг ойлгож эхэлж байна.

2. Sleep dress

Биднийунтахдааөмсдөгунтлагын хувцас яг л Миний шүүгээнд ном дээр гардаг шиг зөвхөн унтахдааөмсөхөд зориулагдаагүй гэдгийг баталж өглөө. Унтлагынхувцсыг гэртээ үдшийн хувцасны оронд өмсөх болсон нь гайхалтай загварыг бусдад мэдрүүлэх боломж олгож байна. Тэр нарийн хийц үүд, материалын сонголт, тачаангуй харагдуулах байдал нь аль хэдийн гоёлын даашинзыг ардаа хаялаа.


3. Say goodbye to heavy make-up

Би бол хувьдаа маш их, хүн нүүр будалтанд дургүй хүн. Маш сайн арьс арчилгаа, чийгшүүлэлт л байхад хангалттай гэж боддог. Бүгд гэр гэртээ байгаа болхоор үнэхээр нүүр будалтын хэрэг алга. Харин эсэргээрээ хэн хамгийн эрүүл сайхан арьстайгаараа өрсөлдөх болж. Сэвхтэй байна уу, үрчлээтэй байна уу хамаагүй хамгийн гол нь эрүүл арьс арчилгаа юм.


4. Get fit

Фитнесийн зал хаасан нь хүмүүст өөрөө өөртөө чийрэгжүүлэгч багш болцгоохоос өөр сонголт үлдээсэнгүй. Гэртээ дасгал хийх нь мөн л тренд болж байна. Гоё гоё дасгалын хувцастай, улааж хөлөрсөн царайтай сельфинүүд цаана чинь од болж байна. Одоо ямар ч хүн хэт туранхай охидыг сайхан гэж хархаа больсон. Түүний оронд биедээ таарсан галбирлаг, булчинлаг FIT бие моданд орсон. Угаасаа FIT байх нь өөрөө хүнээс хичээл зүтгэл, тэвчээр, сэтгэл зүй гээд олон зүйлс шаарддаг. Шалгалтандаа бэлдсэн хүн л шалгалтандаа амжилт үзүүлдэг биз дээ.


5. Family first

Гэр бүлдээ цаг зарцуулах бол хамгийн күүлтренд боллоо. Шинэ хоолны жор, гэр бүлийн кино үдэш, хамтдаа хийж байгаа TIKTOK, хөгжилтэй тоглоомууд гээд бүгд хөгжилтэй хамтдаа байхаар хийж байгаа бүхэн биднийг нэгтгэж мөн илүү Creative болгож байна. Илүү их бие биетэйгээ ярилцах, нэг нэгэндээ цагаа зориулах боломж олгож өгсөн энэ өвчинд баярламаар ч юм шиг. Бид байгаа бүхнээ байгаагаар нь хайрлаж сурж байна. Ажилдаа ахиад явмаар байна, түгжрэлдээ ахиад ормоор байна, өөр өмд өмсмөөр байна, хүүхдүүд хичээлдээ сургуульдаа дуртай болж байна цаана чинь. Ингээд бодохоор бид яг ЗӨВ амьдарч байсан бол уу? (Хөгжилтэй дууны бичлэг зориулъя. Энэ гэр бүл нийлж ийм хөөрхөн дуу хийсэн байгаа юм.)




661 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd