• Nunu

Concert t-shirt

Бид энэ зун Play-time ч үгүй, Silence-White ч үгүй их л уйтгартай байх гээд байн уу даа. Тэхэгдээ Күүл болгох арга байна аа. Энэ бол ХУУЧНЫ ТОГЛОЛТЫН ПОДВОЛК юм



Хуучны, цөөн хэдэн төрлийн КҮҮЛ зүйлс байдгийн нэг нь хуучны хамтлагийн зурагтай подволк. Rolling Stones, Beatles, Killers гэх мэт. Эмэгтэй хүн бүр өөрийн сонсдог хамтлаг ч юм уу дуучны зурагтай гарцаагүй нэг подволктой байж, сайн женсэн өмд дээр, эсвэл чанартай хослол дотор өмсөх хэрэгтэй. Иймэрхүү эсрэг тэсрэг зүйлсийг хольж өмсөх нь сонирхолтой, сэтгэл татам харагддаг. Гэхдээ огт сонсдоггүй дуучныхаа подволкийг зурганд нь болж авбал тийм ч гоё биш. Хэрвээ чи Rolling Stones-ийн зурагтай подволк өмсөх гэж байвал ядаж л Satisfaction дууных нь үгийг мэддэг байх хэрэгтэй гэсэн үг. Ямар нэгэн хамтлагийн цамцыг жинхэнэ загварлагаар өмсөх бас нэг арга бол дууны цомгоос нь гар утсан дээрээ авсан байх ёстой. Энэ бол дүрэм. Дүрмийг дага. Тэгээд рокд.



ХАМТЛАГИЙН ЗӨВЛӨГӨӨ:

Яг тоглолт болж байхад нь авсан подболк бол хамгийн шилдэг нь. Яагаад гэвэл түүнд түүх байдаг. Дараа нь ярих түүх. Энэ бол жинхэнэ загварлаг зүйл юм.

Хэн нэгний шүүгээнд илүүдээд байгаа подволкийг асуухаасаа битгий санаа зов. Бүр үнэ хаялцсан ч болно шүү дээ. 60, 70-аад оноос хойш гарсан сайн тоглолтын подволк ах, эгчийн чинь шүүгээнд хэвтэж байж магадгүй шүү.

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd