• Nunu

Must have: blazer

Эмэгтэйчүүд энэ пиджакыг эрчүүдээс ичгүүргүйгээр хулгайлчихсан юм. Тэгэхдээ хамгийн адтай нь тэднээс хавьгүй илүү донжтой өмсөж чаддаг юм. Бид үүнийг нарийн цагаан өмд дээр, жижиг хар даашинз дээрээ ч, тэр байтугай нарийхан женсэн өмд дээрээ ч өмсөж чаддаг. Эрэгтэйчүүдийн өөрсдийнх нь өмсдөг ботинктой нь биш өндөр өсгийт дээрээ өмсдөг нь пиджакаа булаалгасан тэдний хувьд бараг шээс нь хүрэхээр атаархлыг нь төрүүлдэг байх.

Энэ пиджакны хамгийн гайхалтай чанар нь эрэгтэйлэг болон эмэгтэйлэг, албаны ба чөлөөт, хуучны сонгодог ба орчин үеийн, ажил хэрэгч ба секси шинжүүдийг хослуулж чаддагт байгаа юм.


ЭРЧҮҮДЭЭС ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ:

Төгс таарсан, сайхан пиджактай болохыг хүсвэл өөртөө зориулан захиалгаар хийлгэ.

Товчны нүх: Товчны нүх нь хагас дугуйрснаа арагшаа нарийссан хэлбэртэй байх ёстой. Энэ бол чанартай пиджакны гол шинж

Ханцуй: хэзээ ч хуучирдаггүй загвартай байлгая гэвэл ханцуйны уртаа яг бугуйгаар байлга. Хэрвээ арай орчин үеийн байлгахыг хүсвэл хоёр хуруу урт захиал

Мөр: Шулуун, хатуу байх ёстой. Яг л гар, их бие хоёрыг гагначихсан мэт

Энгэр: Товчлогдсон байхад толигор байх хэрэгтэй. Та пиджакаа хэзээ ч товчилдоггүй байлаа ч гэсэн оёдолчин дээр байхдаа товчлоод үзээрэй. Тэгээд та овон товон, цүлхийсэн хэсэг байгаа эсэхийг шалгаарай.

Урт: Энэ бол цэвэр таны үзэмжээс хамаарна. Сонгодог пиджак таны өгзгөөр татсан урттай байдаг бол таны хувийн стилиэс хамаарч урт эсвэл богино ч байж болно.

Сүүлийн шалгалт: Оёдолчин дээр байхдаа та толгой дээгүүрээ гараа өргөж, өмнөх зүйлдээ хүрэх гэж хөдлөхөд уг пиджак хэзээ ч таталдаж зууралдах ёсгүй бөгөөд харин ч тантай хамт хөдөлж байх ёстой.



112 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd