• Nunu

Sweetland's secret recipe

Эх үрсийн баярт зориулж Sweetland dessert boutique-н жороос анх удаа хуваалцах гэж байна. Баяраар нэг л их ээж нь гэртээ хоол хийж өнждөг шүү дээ. Харин энэ удаа хүүхдүүдтэйгээ хамтдаа жигнэмэг хийж цагийг хөгжилтэй өнгөрөөвөл ямар вэ?

Бидэнд хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дурсамжтай цаг хугацаа л дараа чухал болохоос тэд нарт өнөөдөр тэнд юу хийж өгч идүүлсэн нь огт сонин биш.


Жор:

  • Дээд гурил 280g буюу 2and 1/4 cups

  • Сода 1 чимх буюу teaspoon

  • Эрдэнэ шишийн гурил 1 and 1/2 teaspoons

  • Давс тал чимх буюу 1/2 teaspoon

  • Цөцгийн тос, хайлуулсан 170гр буюу 3/4 cup

  • Бор элсэн чихэр 150гр буюу 3/4 cup

  • Цагаан элсэн чихэр100гр буюу 1/2 cup

  • Өндөг 1 ширхэг+ Өндөгний шар 1 ширхэг

  • Ванилин 2гр

  • Хэрчсэн шоколад 225гр


Хийх арга:

  1. Бүх хуурай холимгоо нэг саванд шигшиж хийнэ.

  2. Зурагчиндаа хайлуулсан цөцгийн тос дээр 2 төрлийн элсэн чихрээ хийж элсэн чихрийн ширхэг хайлтал хутгана.

  3. Үүн дээрээ өндөгөө хийж хутгана.

  4. Зуурмаг дээрээ хуурай холимгоо хийж хутгаад хамгийн сүүлд нь том хэрчсэн шоколадаа нэмж хольж өгнө.

  5. Бэлэн болсон зуурмагаа хөргөгчид 15 минут амраана.

  6. Зуухаа 165-170 градуст халаана

  7. Хөргөгчид амраасан зуурмагаа өөрсдийн хүссэн хэмжээгээр бөмбөлөг хэлбэрт оруул бэлдэнэ.

  8. Шарах шүүгээний давцан дээр зориулалтын цаас дэлгээд дээр нь бөмбөлгүүдээ өрнө. Дээр нь дарж болохгүй мөн хэмжээнээс 2 дахин томорно гэж тооцож зайтай өрнө.

  9. 13 минут жигнэнэ. Хэрвээ шаардлагатай бол бор шаргал болтол 2 минут сунгаж болно. Хэмжээнээс шалтгаална.



Тусгай зөвлөгөө:

Бүх орц өрөөний дулаантай байх хэрэгтэй.

Эрдэнэ шишийн гурил байхгүй бол ердийн гурил хийж болох ч жигнэмгийг маш зөөлөн болгодог.

Цөцгийн тосоо хайлуулж хэрэглэх нь жигнэмгийг зажлууртай гоё болгож өгдөг.

Хүүхдүүдэд сонирхолтой байлгахаар M&M чихэр шоколадны оронд хийж болно.

Бүгдэд нь ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.


69 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd