• Nunu

Trending with blazer

Маш олон хүн Oversized BLAZER ын талаас асуусан байсан.

Яаж өмсөх вэ?

Яаж сонгох вэ?

Хаанаас авах вэ? гэсэн асуултуудыг асуужээ. Би нь чадлаараа, мэдэхээрээ хариулъя.


Миний бодлоор Oversized blazer 3 төрөл байх шиг байна.

1. Мөр нь гадагшаа налж унжсан хэлбэртэй, ханцуй болон цээж хэсэг бүхэлдээ маш том. Магадгүй өөрсдийн өмсдөг хэмжээнээс 3 size том байх. Энэ пиджакны материал нь зөөлөвтөр бие дагаж хөдөлдөг байх нь сонирхолтой харагдаж байгаа юм. Мөн өмдтэй илүү тохироод байх шиг санагддаг. Сайн брюкен өмд, женсэн өмдтэй илүү зохицно. Мэдээж эмэгтэйлэг гутал, жижиг цүнх энэ асар том биетийг сонирхол татахуйц болгож байгаа байх.Хаанаас авч болхыг үнэхээр мэдэхгүй байгаа. Би өөрийнхнийг Metro mall дэлгүүрээс ёстой санаандгүй авсан (85000₮ одоо бол байхгүй, хүн тавиулсан гээд 1 байсныг нь авсан. Mango, Kotton, Sisley гээд албан ёсны fast fashion дэлгүүрүүдэд бол яг энэ загвар байхгүй. Хувиараа бараа оруулж ирдэг газруудад бол байгаа гэж бодож байна. Манайхан мэдэж байвал comment хэсэгт оруулаарай. Авахыг хүссэнд нь хэрэгтэй байх.)





2. Strong shoulder буюу хатуу мөртэй хувилбар. Энэ загвар нь нилээн хатуу материалтай, мөр хэсэг хатуу, том зөөлөвч мөртэй. Цээж хэсгээрээ сул биш ер нь хатуу чанга пиджак. Энэ хатуу чанга байдалтай унасан торгомсог материал, нимгэн зөөлөн даашинз илүү зохицно.Энэ яг л эсрэг тэсрэгийн тул мэт. Би өөрийнхийгөө H&M ээс авсан. Ер нь ийм түр зуурынтрендэд их мөнгө зарцуулалгүй хорхой дарах маягаар л хандаарай л гэж зөвлөе




3. Зүгээр л томдсон сул пиджак. Энэ трендийг хамгийн амар болон өртөг багатай давах арга бол өөрөөсөө том биетэй хэн нэгний пиджакыг зээлээд л өмсчих. Минийх бол 42 size Zara blazer. Энэ пиджак ямар ч загвартай байсан хатуу+зөөлөн, хатуу+хатуу, зөөлөн+зөөлөн гэсэн томьёо байна. Сул пиджак, сул өмдтэй, даашинзтай, бүүр спорт хагас бариу шорттой хүртэл өмсөж биднийг уруу татаад эхэлсэн шүү дээ.




Эцэст нь хэлэхэд энэ пиджак бол угаасаа дүрэм зөрчигч учир ингэж өмсөнө тэгж өмсөнө гэсэн юуг ч тоолгүй Fashion-г FUN болохыг бүрэн мэдэр. Зүгээр л хөгжилдөөрэй охидоо.

134 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd